“Нутгаа дуурсгана” шигшээ барилдаанд хүч үзэх багууд тодорлоо
Үндэсний спортын V наадмын хүрээнд зохион байгуулсан Морин жилийн шилдэг дэвжээ шалгаруулах "Нутгаа дуурсгана" барилдаан энэ сарын 16-17-ны өдрүүдэд Монголын Бөхийн өргөөнд боллоо.
6
Улсын цолтой, аймаг цэргийн цолтой, сумын цолтой бөхчүүдээс бүрдсэн багууд А, В, С гэсэн гурван хэсэгт хуваагдан хүч үзэж хэсэг бүрээс эхний 1, 2-р гарсан багууд шигшээ барилдаанд хүч үзэх юм. Хэсэг тус бүрээс 1-р гарсан гурван баг 1-3 дугаар байрын төлөө, 2-р гарсан гурван баг 4-6 дугаар байрын төлөө барилдах барилдана. Улсын болон аймгийн цолтой багуудын шигшээ намар есдүгээр сард, сумын цолтой багуудын шигшээ энэ сарын 24-ний бямба гарагт болох юм.
6
Улсын цолтой багуудаас:
7
"А" хэсэгт
Булган аймгийн Булганхангай дэвжээ 9 оноогоор 1-р, Хөвсгөл аймгийн Хөвсгөлийн хүчтэн дэвжээ 6 оноогоор 2-р гарч шигшээ барилдаанд хүч үзэх эрхээ авлаа.
6
"В" хэсэгт
Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээ 9 оноогоор 1-р, Өвөрхангай аймгийн Их Монголын хүчтэн дэвжээ 6 оноогоор 2-р гарч шигшээ барилдаанд барилдах эрхээ авав.
6 "С" хэсэгт:
Увс аймгийн Увснуур дэвжээ 9 оноогоор 1-р, Ховд аймгийн Ховд дэвжээ 6 оноогоор 2-р гарч шигшээд барилдах эрхээ авлаа.
7
Аймгийн цолтой багуудаас:
6
"А" хэсэгт
Баянхонгор аймгийн Их богд дэвжээ 13 оноогоор 1-р, Булган аймгийн Булганхангай дэвжээ 11 оноогоор 2-р гарлаа.
6
"В" хэсэгт
Сүхбаатар аймгийн Жавхлант дэвжээ 12 оноогоор 1-р, Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээ 10 оноогоор 2-р гарлаа.
6
"С" хэсэгт:
Ховд аймгийн Ховд дэвжээ дэвжээ 12 оноогоор 1-р, Увс аймгийн Увснуур дэвжээ 12 оноогоор 2-р гарч шигшээд барилдах эрхээ авлаа.
6
Сумын цолтой багуудаас:
6
"А" хэсэгт
Булган аймгийн Булганхангай дэвжээ 15 оноогоор 1-р, Сэлэнгэ аймгийн Таванхан дэвжээ 13 оноогоор 2-р гарлаа.
6
"В" хэсэгт
Завхан аймгийн Засагт ханы Завхан дэвжээ 18 оноогоор 1-р, Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээ 2-р гарлаа.
6
"С" хэсэгт:
Ховд аймгийн Ховд дэвжээ дэвжээ 12 оноогоор 1-р, Увс аймгийн Увснуур дэвжээ 12 оноогоор 2-р гарч шигшээд барилдах эрхээ авчээ.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ