“УБТЗ” нийгэмлэгийн хэргийг хэлэлцэнэ

img

Өнөөдөр Улсын дээд шүүхэд Гаалийн Ерөнхий газрын улсын байцаагч нарыг хариуцагчаар татсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн нэхэмжлэлтэй шүүх хурал болно.

Энэ оны хоёрдугаар сард Сангийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Гаалийн ерөнхий газраас “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт бүрдүүлэлтийн шалгалт  явуулж, их хэмжээний санхүүгийн зөрчил илрүүлсэн байдаг.

Улмаар “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт 79.5 сая төгрөгийн торгуулийн акт тавьсан. Үүнийг тус нийгэмлэг хууль бус хэмээн үзэж  шүүхэд хандсан ч хоёр шатны шүүхэд ялагдал хүлээсэн юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ