Аврагчдын амьдралаас суралцсан нэг өдөр

img

ОБЕГ-ын 10 жилийн ойд зориулав

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, сонгосон мэргэжилдээ эзэн нь болж явна гэдэг эрхэм хүндтэй үүрэг билээ. Үүргээ биелүүлэхийн тулд дүрэлзэж буй галын дундуур, нуранги үүссэн уурхайн ам руу, үерлэн шуугих их ус руу, өндрөөс унахыг хүссэн хэн нэгний амь насны төлөө өөрийгөө мартан зүтгэдэг хүмүүс бол Онцгой байдлын аврагчид.  Дүрэлзэн асах галыг номхотгож, хүний амь нас аварч, үүргээ амжилттай биелүүлж чадвал шагнал нь болдог энэ эрхэм хүмүүсийн ажил хөдөлмөртэй танилцах завшаан сэтгүүлч бидэнд тохиосон юм.

sa

Тодруулбал,өнгөрөгч бямба гаригт Онцгой байдлын ерөнхий газар, Монголын Сэтгүүлчдийн эвлэл хамтран “Мэргэжлээ сольсон нь” тэмцээнийг зохион байгуулав.  Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үүсч байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд тус албаны үйл ажиллагааг сурталчлах, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулах, гамшгийн эрсдлийг бууруулахад сэтгүүлчдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, Онцгой байдлын байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор  энэхүү тэмцээнийг зохион байгуулсан гэнэ.

as

Хэвлэл мэдээллийн байгууллагын 30 гаруй ажилтан онцгой байдлын алба хаагчид болон Аврах тусгай ангийн сургалтын талбайд өрсөлдсөн юм. Тэмцээнд оролцогчид “Онцгой найм”, “Ялагдашгүй аврагчид”, “Шонхорууд”, “Аврагч” гэсэн дөрвөн багт хуваагдаж, өгөгдсөн хугацаанд нэрвэгдэгсдийг хонгилоос аврах, анхан шатны тусламж үзүүлэх, өндөрлөгөөс олсоор буух, ой хээрийн түймэр унтраах, утаат орчинд аврах ажиллагаа явуулах, өгөгдсөн цэгийг олох, ханан хаданд авирах зэрэг авах ажиллагааны зургаан төрлөөр өрсөлдсөн юм.

a

Ингэхдээ Аврах бүлгийн аврах ажиллагааны багаж ашиглан тасдах ба өргөх, ой, хээрийн түймэр унтраах багаж хэрэгсэл болох зөөврийн ус шүршигч (РЛО) ашиглан асч буй өвсний галыг унтраах, уулын аврах багаж хэрэгсэл ашиглан зориулалтын хана руу авирах, арьс, амьсгал хамгаалах хүн нэг бүрийн хэрэгслийг өмсгөн утаат орчинд оруулан холбох хоолойг солиулах, луужин /LPS/-д бэлтгэж өгөгдсөн зовхисын дагуу хөдөлгөөн үйлдэх, 5 метрийн өндрийн цамхагаас аврах олсоор буух зэрэг аврах ажиллагааны төрлөөр өрсөлдөж, эхний 2 байранд орсон багууд өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

a

Онцгой байдлынхан сэтгүүлч биднийгаврах ажиллагааны хамгийн хөнгөвчилсөн  байдлаар өрсөлдүүлж байна гэдгээ хэлж байсан. Энэ үеэр хээрийн түймрээ унтраах үед үсээ хальт хуйхлуулж, хүчилтөрөгчийн багтай амьсгал нь давхцаж,  битүү хувцастай ч мэдрэмжээрээ утаат орчинд хүний амь аварч, хуруу хумсаа гэмтээн байж ханан хад руу авирч байгаа сэтгүүлч нөхдөө харж зогсохдоо жинхэнэ аврагчид бусдын амь насны төлөө өдөр бүр ингэж л тэмцдэг байх даа гэж бодож зогссон юм.

өйы

Өмнө нь бид гэнэтийн гамшиг ослын үеэр аврах ажиллагаа ямар хэцүү болохыг нь харснаараа бичдэг байлаа. Харин өөрийн биеэр мэдэрч аврагч гэдэг эр зоригийн, тэсвэр хатуужлийн ажил болохыг илүү ихээр мэдэж авсан юм. Өрсөлдөгч дөрвөн багаас "Шонхорууд" түрүүлсэн. Энэ өдөр бидний хувьд авхаалж, самбаа сорьсон тэмцээн уралдаан байсан. Харин өдөр бүр амь өрссөн аврах ажиллагаа явуулдаг аврагчдын хувьд цаг хугацаа алдвал хүний амь нас, эрүүл мэнд яригддаг. Өөрсдийнх нь амь нас эрүүл мэнд ч дээсэн дөрөө дээр эрсдэл дунд байдаг гэдгийг мэдэрлээ. “Бор царайтай хэдэн аврагчид” хэмээн тэд өөрсдийгөө нэрлэдэг юм билээ. Тэдний цалин бага ч хүний төлөө гэсэн сэтгэл нь дэндүү том, энэ цагийн эгэл баатруудын нэг нь тэд ажээ.

й

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eehee:
za tegeed avragch nar mini dee solongosiin avragch nar shig bolchivdoo hicheegeeree harsaar baigaad hyn yhyylehgyil dee mglchyyd yamar solongos bish dee tee setgelni baihad daa.hurungu hychnees ilyy er zorig.hych.uhaan.hair. *rdsan ajildaa amjilt bygdendni
2014-05-20