Манай боксчид алт, мөнгөн медаль ихэрлүүллээ

img

Бүгд найрамдах Кипр улсад зохион байгуулагдсан олон улсын “А” зэрэглэлийн боксын тэмцээнээс манай тамирчид алт, мөнгөн медаль ихэрлүүллээ. Тэмцээний 51 кг-ын жингийн ангилалд өрсөлдсөн М.Нандинцэцэг, -91кг-д хүч үзсэн Ж.Отгонбаяр нар алтан медаль хүртжээ. Харин 60 кг-д тулалдсан О.Сувд-Эрдэнэ, 64кг-ын жингийн ангилалд өрсөлдсөн Ц.Отгон-Эрдэнэ нар мөнгөн медалийн тавцанд зогссон байна. Мөн тус тэмцээний шилдэг шүүгчээр олон улсын нэг одтой шүүгч н.Цогтгэрэл шалгарчээ. Ийнхүү манай боксчид нийт 17 орон оролцсон тэмцээний нэгдүгээр байрт шалгарсан байна.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ