Эдийн засгийг эрчимжүүлэх аянд иргэн бүр нэгдэнэ
Шинэчлэлийн Засгийн газар Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажилдаа ханцуй шалман оржээ. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөний талаар өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийсэн. Харин өнөөдөр Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл байгуулагджээ. Энэ зөвлөлийнхөн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Эдийн засгийн зөвлөл 30 хүний бүрэлдэхүүнтэйгээс 18 нь бизнесмэнүүд гэнэ. тус зөвлөл долоо хоногт хоёр удаа хуралдаж байх аж. Өнөөдөр манай улсад 10 тэрбум ам.долларын эдийн засагтай. Үүнийг яаж өсгөх 20, 30 тэрбумд хүргэх вэ гэдэг нь энэ ажлын хэсгийнхний гол зорилго. Манай эдийн засаг өрсөлдөх чадвартай болвол иргэдийн амжиргаа дээшилнэ. Тиймээс эдийн засгаа эрчимжүүлэхэд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, ажлын хэсгийн хэдэн хүмүүсээр зогсохгүй Монгол Улсын иргэн бүр, аж ахуйн нэгжүүд хамтраад эдийн засгийн нэгдсэн шийдвэрт хүрэхээр ажиллаж байгаа аж. Хэвлэлийн хуралд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Санхүү, зах зээлийн холбооны дэд Ерөнхийлөгч н.Бямбаа, "Саусгоби сэндс" ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Захирал С.Энх-Амгалан, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нар оролцлоо.
5
Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан мэдээлэлдээ:
-Бид ухаалаг төр гэж ярилцаж байгаа. Ухаалаг төрийг бий болгохын тулд бүх нийтээрээ хэлэлцэх хэрэгтэй. Ухаанаа уралдуулж, эдийн засгаа эрчимжүүлнэ. Засгийн газар УИХ-ын тогтоолын дагуу төлөвлөгөө гаргаад ажлаа хийгээд явж байна. Бид эхний ээлжинд татварын асуудлыг хөндөнө. Яагаад гэвэл эдийн засгийн системийн гол хэсэг нь татвар. Үүнийг шинэчлэх шаардлагатай гэж маш олон иргэд, байгууллага үзэж байна. Өнөөдрийн татварын систем нь эдийн засаг жижиг байхад буюу 1-2 тэрбум ам.долларт багтаж байхад зохиосон. Өнөөдөр эдийн засаг 10 тэрбум ам.долларт хүрээд байна. Тиймээс татварын системээ шинэчлэх шаардлагатай байгаа. Тиймээс төр, засаг, бизнесмэн иргэд хамтраад татварын системийн шинэчлэл дээр цаг хугацаа зарж ажиллана. Өнөөдөр татварын системийг татвар хураадаг хүн л зохион байна. Харин татвар төлдөг бид одооноос өөрсдөө оролцоод явах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн системийг бий болгоно. Дээр нь өмчийн асуудлыг тавьж байна. Монгол хүн хувийн өмчтэй болсон. Иргэний өмчийг хамгаалах, өсгөх талаар эдийн засгийн хуулинд дархлаажуулж өгнө гэлээ.
5
Мөн энэ үеэр саяхан нээлтээ хийсэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн талаар мэдээлэл хийсэн юм. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт 30 жилийн дараа шинэчлэл хийж, хөрөнгө оруулалтаар шинэ технологитой болсон байна. Цементийн борлуулалт 60 тэрбум төгрөгөөс 330 тэрбум төгрөгөөр буюу 5,5 дахин нэмэгджээ. Үүнд ДНБ-ний өсөлт холбоотой юм. Сүүлийн таван жилийн байдлаар импортын цемент өссөөр иржээ. Энэ нь бүтээн байгуулалт, уул уурхай, дэд бүтцийн салбарт цемент ихээр шаардлагатай болсонтой холбоотой. Ойрын гурван жилд 3,3 сая тонн цементийг дотооддоо үйлдвэрлэх хүчин чадалтай болох аж. "Мон полимент", "МАК"-ийнхны барьж байгаа цементийн үйлдвэр ойрын хугацаанд ашиглалтад орвол Монгол Улс цементээ 100 хувь дотооддоо хангадаг нөхцөл бүрдэх юм байна. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх аж. Шинэ технологи нэвтрүүлснээр дотоодын цементийн 50 хувийг хангахаар болж байгаа юм байна.
5
Эдийн засгийн зөвлөлийнхөн мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
5
Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан:
5
-Эдийн засаг 100 хоногийн дараа ямар үр дүнд хүрсэн байх вэ?
-Бид өнөөдөр эдийн засгаа яаж хурдан томруулах вэ гэж зорьж байна. Системийн өөрчлөлт шинэчлэлтийг хийх нь чухал. Эдийн засаг 100 хоногийн дараа буюу наймдугаар сарын 20 гэхэд намрын ид ажлын үе эхэлсэн байна. Өнөөдөр бид өрсөлдөх чадвартай болсон байна. Эдийн засгийн том зураглалаа гаргах нь чухал. Эдийн засгийн үр ашиг нэмэгдсэнээр ажлын байр бий болно.
5
-100 хоногийн дотор эдийн засгийг эрчимжүүлэх ямар гарц байна вэ?
-Хөгжлийн санхүүжилттэй болох тал дээр бид нэлээд олон ажил хийнэ гэж төлөвлөж байгаа. Хөгжлийн санхүүжилт олон эх үүсвэрээс бүрддэг. Компани үйл ажиллагаагаа томруулахын тулд зээл аваад төлөөд явдагтай адил. Өр гэдэг зүйл нэг талдаа муу гэдэг ойлголт байгаа. Гэхдээ бидэнд хөгжлийн санхүүжилт шаардлагатай байгаа. Олон улсын зах зээл дээр хэрэглэгдэж байгаа шинэ хэрэгсэл бүтээгдэхүүнийг авч ашиглах нь бидэнд чухал. Хөрөнгө оруулагчдын итгэл алдарсныг хүн бүр хэлж байна. Тиймээс бид итгэлийг нь олж авахын төлөө явж байна. Үүний тулд стандарт бий болгох хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхдээ олон улсын стандартыг бий болгох нь зүйтэй. Мөн үүссэн байгаа хүлээлтүүдийг хурдан тайлах шаардлагатай юм. Тиймээс шинэчлэлт хийх хэрэгтэй. Том төслүүдээ яаралтай урагшлуулахыг зорьж байна. Төсөл хэрэгжсэнээр эдийн засагт мөнгө орж ирнэ. Иргэд орлоготой болж, эдийн засаг хурдан томрох боломжтой.
5
-Өршөөлийн хуулийг гаргахад эдийн засагт ямар дарамт ирдэг бол?
5
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт:
5
-НӨАТ-ын босгыг 50 сая болгох, 1,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн ОАТ-ын 90 хувийг буцаан олгох хуулийн төсөл өргөн барьсан. Одоо УИХ-аар хэлэлцэгдээд явж байгаа. Мөн саяхан иргэний НӨАТ-ын хоёр хувийг буцаан олгох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байгаа. Удахгүй хэлэлцэгдээд явах байх. Татвартай холбоотой цогц хуулиудыг өргөн барьсан. Бидний тооцож байгаагаар татварт томоохон дарамт үүсэхээргүй байгаа гэлээ.
4
Эдийн засгийн зөвлөлийнхөн долоо хоног бүр эдийн засгийг эрчимжүүлэх ажлын явцын талаар мэдээлэл хийх юм байна. Урин зуны улирал ирж, сурагчдын амралт ойртож байна. Араас нь албан хаагчид амралтаа эдэлнэ. Ер нь зун цаг бол манай орны хувьд амралын улирал. Харин энэ улиралд Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх ажлын эрчийг сулруулалгүй зүтгэж, наймдугаар сар гэхэд эдийн засгийн өсөлттэй дүн мэдээтэйгээр намрыг өдрүүдийг угтахаар төлөвлөж байгаа ажээ.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ