75 сая төгрөгөөр үнэлэгдэх долоон бурхан алдагджээ

img

Өнгөрсөн шөнө 3:40 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн “Хархорум” музейгээс түүхийн үнэт ховор үзмэр болох 7 ширхэг бурхан хулгайд алдагдсан хэрэг гарчээ. Хэргийн талаар холбогдох эх сурвалжаас зарим зүйлийг тодрууллаа.

:

-Ямар ямар эд зүйл алдагдсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Долоон ширхэг бурхан алдагдсан. Хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шармал, цутгамал, 22.8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар бурхан алдагдсан. Энэ гурван бурхан нь хосгүй үнэт өвд багтдаг. Мөн зэс хөөмөл, алт шармал 850 гр жинтэй Майдар, 2.2 кг зэс хөөмөл Майдар, 2 кг жинтэй зэс хөөмөл, алт шармал Майдар, гууль цутгамал, алт шармал, 765 гр жинтэй Манзушир бурхан хулгайлсан байна. Дүйнхор бурхан нь 32.6 см урттай, 20.7 см өргөн, 40.5 см өндөртэй. Зүүн дээд мутрын ядам, чигчий хуруу хугарсан, нүүрний боронз түрхэц халцарсан, суурийн дээрх цоорхойг нь гипсээр бөглөсөн, суурь, жавил нь модон залгаатай, жавилын арын улаан дурдан үжирсэн, суурийн чанх урд хэсэгт зурагдсан, баруун хөлийн гишгэгдэлийн толгой салсан зэрэг содон шинж тэмдэгтэй.

:

-Долоон ширхэг бурхнаас өөр зүйл алдагдсан уу. Хулгайд алдагдсан эд зүйлсийг үнэлж үзсэн үү?

-Өөр зүйл алдагдаагүй. Нийт 75 сая орчим төгрөгийн бурхан алдагдсан байна.

:

-Уг бурхад нь хэдий үеийн түүхийн дурсгалд хамаарах вэ?

-XVIII зууны дунд үеийн бүтээлүүд.

:

-Гэмт хэрэгтнийг барьсан уу?

-Хэрэгтнийг бариагүй. Эрэн сурвалжилж байна. Манай сумын болон аймгийн Цагдаагийн хэлтсээс албан хаагчид ирээд ажиллаж байна. Улаанбаатараас баг наашаа гарсан гэсэн.

:

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkkk:
erhem hundet bud ta medeellee oilgomjtoi hamgiin gol ni unen zuv, battai eh survaljaas avch bicheechee. neg bur ni 75 say yumuu? niitdee 75 say yum uu? mongoliin hosgui unetuud tiim hymdhan unelegddeg yumuu? hurel tsutgamaliin jin ni tiim baga bh uu? neg l avtsaldaagui hooson ta* medeelel bna. setguulch tanid es zui ni bna uu?
2014-05-24
mgll:
kharhorin muzei yumu erdenezuu muzei yumuu ene 2 chn tu*a muzei biz de
2014-05-20
kamer:
kamer yasan be.myytsaar hed heden kamer tavichihad yadgiin.ail ha* horoondoo taviad baihad.jaahan erin yetei hul niilyylj alhamaar ium.ideh bolohooroo hamgiin sainiig ni umsuh bolohooroo hamgiin yneteig ni umsuj baij baij.yavah bolohooroo hamgiin hugjiltei ynetei hol ron ryy ni yavj baij arai dendmeer ium aa.
2014-05-19
asdfsadfasdf:
asdfasdfasdf
2014-05-19
asdf:
asdfasdfasdf
2014-05-19
dolgion:
odoo evdeed zarna daa
2014-05-19
ээээээээээээээээ:
боль л доо. яаралтай үед ашигладаг нисдэг тэрэг байдаггүй юум уу
2014-05-19
irgen:
yaj 75 baihav dee, uneleh boomjgui unet uv shtee
2014-05-19