“Жаахан шарга" театрынхан одтой байна
Өнөөдөр Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах 11 дэх удаагийн “Гэгээн муза” наадмын улаан хивсний ёслол Чингисийн талбайд 19.00 цагаас эхэлсэн юм. 2006 оноос тус наадмыг “Улаан хивсний ёслол”-оор эхлүүлдэг болсон бол 2010 оноос “Хүүхдийн оролцоотой шилдэг бүтээл”, 2013 оноос “Нэг хүний жүжгийн төрөл” зэрэг номинацийг нэмж тодруулах болсон билээ. Өнгөрсөн жил “Гэгээн Муза” наадамд Монгол, Орос, Канад, Серби, Македон, Косово улсаас уран бүтээлчид оролцож, театр судлаач найруулагч нар шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан аж.
я
Тэгвэл энэ жилийн “Гэгээн муза” наадамд Монгол, Египет, Серби, ОХУ-ын Тува улс, ӨМӨЗО-ны уран бүтээлчид өрсөлдөж байгаа юм. Наадмыг шүүн тунгаахаар АНУ-ын төрийн департментийн харьяа Олон улсын театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продюсер Элизабет Хэсс, ОХУ-ын шилдэг залуу 10 найруулагчийн нэг Сюзанна Ооржик нар уригдаж ирсэн ажээ. “Гэгээн муза” наадмын “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-үүдэд нийт 80-аад уран бүтээлч өрсөлдөж байгаа юм.
я
Наадмын шилдэгүүд эхнээсээ тодорч байна. Тухайлбал, Шилдэг хүүхдийн жүжгийн төрөлд Драмын театрын бүтээл “Норовын намтар", Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүтээл “Эрх цагаан унага”, Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин”, “Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг” жүжгүүд өрсөлдлөө. Шилдэг эмэгтэй дүрийн эзнээр Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн дүрээр жүжигчин Д.Болортуяа шалгарлаа. Харин Хүүхдийн жүжгийн шилдэг тайзны зураачаар тус жүжгийн Ё.Гантулга, Шилдэг хөгжмийн зохиолчоор мөн тус жүжгийн хөгжмийг бичсэн Б.Мөнхжаргал шалгарч, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрынхан одтой байлаа.
й
“Гэгээн Муза” театрын урлагийн шилдэгийг шалгаруулах ёслол үргэлжилж байна.
й
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ