Поп хатагтай "Гэгээн муза" хүртлээ
Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам 11 дэх жилдээ зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус наадмын Дуулалт жүжгийн төрөлд нэр дэвшин, өрсөлдсөн Классик мюзик продакшны бүтээл “Ромео Жульетта” мюзиклийн Өрлөг эхийн дүрээр МУГЖ Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа "Гэгээн муза" хүртлээ. Тэрбээр дуулалт жүжгийн шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртсэн нь энэ.
ө
Түүний шагналыг Азийн покерын аварга, “Улаан луу” цомын эзэн Б.Буянжаргал гардуулсан юм. Дэлхийн алдарт сонгодог “Ромео Жульетта” жүжгийг Азид анх удаа найруулагч З.Лхагвадорж мюзикл хэлбэрээр найруулан тавьсан билээ.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ