Х.Тэмүүжин: Бэлгийн замын халдварт өвчин халдаахыг гэмт хэрэгт тооцдоггүй

img

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  Хуулийн төслийг Хуульзүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан юм.  Тэрбээр танилцуулгадаа:

5

- Эрүүгийн хууль нийгэмд шударга ёсыг тогтоох, аливаа гэмт халдлагаас нийгэм, төр, иргэний аюулгүй байдлын баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирэхдээ тухайн цаг үеийнхээ улс төр, үзэл суртал, эрх зүйн соёл, ухамсар, үнэт зүйлсийг хамгаалж байдаг онцлогтой. 2002 онд Эрүүгийн хуулийг баталснаас хойш цаг үеийн тухайн нөхцөл байдал, нийгмийн шаардлагаас шалтгаалан уг хуульд 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь хохирлын хэмжээ болон гэмт хэрэгт тооцох нөхцөл байдлыг тодорхой болгох, шинэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хуульчлах, олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орж соёрхон баталсан, түүнчлэн өөр бусад хууль шинээр батлагдсан, бусад хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор оржээ. Ийнхүү Эрүүгийн хуулийг баталж мөрдсөнөөс хойшх хугацаанд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулсан нь тухайн эрх зүйн харилцааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул харьцангуй урт хугацаанд тогтвортой үйлчлэх хуулийг судалгааны үндэслэлтэй боловсруулах хэрэгцээ, шаардлага байгааг харгалзан үзлээ гэсэн юм.

6

Монгол Улсын эрүүгийн хариуцлагын тогтолцоонд хорих ял дийлэнх хувийг эзэлдэг. Шүүхийн 2011 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн мэдээгээр нийт ялын дотор хорих ялын эзлэх хувь 77.4 хувь, 5.8 хувь нийтэд тустай ажил хийлгэх, 12.5 хувь баривчлах ял, бусад ял 0.1 хувь байсан бол, 2012 оны нэгдсэн мэдээгээр нийт ялын дотор хорих ялын эзлэх хувь 77,6 хувь, 5,7 хувь нийтэд тустай ажил хийлгэх, 11,6 хувь баривчлах ял, бусад ял 5,1 хувь гэсэн судалгаа гарсан байна.

6

Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн дунджаар 47 орчим хувь нь дахин гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлжээ. Сүүлийн гурван жилд хорих ял биечлэн эдлэгсдийн дундаж 5000-5200 орчимд хэлбэлзэж байсан бол 2012 оны байдлаар 8000 хоригдол хорих ял эдэлж байгаа гэсэн дүн гарсан байна. Тиймээс торгох ялыг нэг зуугаас дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна оногдуулахаар заажээ Уг торгох ялаас хохирогчид учирсан хохирлыг төлүүлэх, ялтан торгох ялыг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд албадан биелүүлэх, албадан биелүүлэх ажиллагаанд саад учруулсан, оргон зайлсан тохиолдолд торгох ялыг хорих ялаар солихоор төсөлд тусгажээ. Мөн хуулийн төсөлд зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заажээ. Тодорхой хүн, хэсэг бүлэг хүн, тогтоосон замаар зорчих, хууль сахиулах байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх зэргээр эдлүүлэх бөгөөд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хоригийг зөрчвөл уг ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцох юм байна.

6

Энэ нь шинэ төрлийн ял бөгөөд шүүхээс хорих ялыг оногдуулах явдлыг багасгах зорилгоор электрон гавны тусламжтайгаар цахим хяналт тавих юм. Хорих ял нь хугацаатай ба бүх насаар нь байна. Хугацаатай хорих ял нь нэг сараас хорин жил хүртэл байх, бүх насаар хорих ял нь хорин жилээс дээш хугацаагаар байх бөгөөд суллагдах үндэслэл нь хорин жилээс дээш хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлсний дараа үүсэх аж.

6

Монгол Улс нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II дугаар Протоколд нэгдэж орсонтой холбогдуулан цаазаар авах ялыг бүрмөсөн хална. Харин энэ онцгой ялын оронд бүх насаар хорих ялыг хуулийн төсөлд тусгаж, 20 жилийн дараа тодорхой болзол хангаж байвал хугацаатай хорих ялаар сольж болох талаарх зохицуулалтыг шинээр оруулжээ.

7

Түүнчлэн өсвөр  насны хүнд ял оногдуулах талаар тусгасан байна.  Ял шийтгэл хүлээлгэх насны хязгаарыг 14 наснаас байхаар хуулийн төсөлд тусгахдаа бусад орны гэмт хэргийн тухай хуульд заасан ял шийтгэл оногдуулах насны хязгаарын шалгуурыг харгалзан үзжээ. Энэ нь 14 наснаас дээш гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн бүрт ял оногдуулах зорилгогүй.  Харин  хүүхдийн хүмүүжил нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон ял шийтгэл оногдуулах, хүүхдийг аль болох хорих бус хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай сургалттай байгууллагад хүмүүжүүлэх, хүүхдийн хууль зүйн хороо нь хүүхдийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавих талаарх зохицуулалтыг тусгажээ.   Гэмт хэргийн тухай хуулийн төсөл батлагдсанаар эрх зүйн суурь зарчим, шударга ёсонд илүүтэй нийцнэ гэж үзэж байгаа бөгөөд хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх нөхцөл хангагдана гэж үзлээ. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл шат 1-2 жил үргэлжлэх бөгөөд хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх, уламжлалт хандлага, мэдлэгийг өөрчлөх, шинэ мэдлэг, дадал олгох талаар сургалт явуулах, хуулийг олон нийтэд сурталчлах үйл ажиллагаанд тодорхой цаг хугацаа шаардагдана гэж үзсэн байна. Гэмт хэргийн тухай хуулийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа тодорхойгүй, уг хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил зэргээс хамаарч шаардах хөрөнгө, зардлын тооцоог урьдчилан гаргах боломжгүй байгаа тул уг асуудлыг тухай бүр нь шийдвэрлүүлэх  боломжтой гэж үзжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан Хуульзүйн сайд Х.Тэмүүжин гишүүдийн сонирхсон асуултад хариулж байна.

7

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 -Бэлгийн замын халдварт өвчин халдаах гэдгийг гэмт хэрэг биш гэж үзсэн байна. Үүнд ДОХ-той хүмүүсийг яах вэ? Хүнийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэчихээд жил гаран хорьчихоод ямар нэг хэрэг хүлээхгүй юу. Хүүхдээ шийтгэж болохгүй нь ээ, энэ хуулиар. Энэ мэтчилэн  олон зүйл байна.

7

-Бэлгийн замын халдварт өвчин халдаахыг бусад улс орнуудад ч гэсэн гэмт хэрэгт тооцдоггүй. Харин ДОХ зэрэг эдгэшгүй өвчнийг халдааж байгааг гэмт хэрэг гэдэг.  Ан агнууртай холбоотой журам зөрчих нь гэмт хэрэг биш. Журам зөрчих хориотой ан амьтан агнах гэдэг бол гэмт хэрэг. Гэмт хэрэгт холбогдуулж гүтгээд, гүтгэсэн нь тогтоовол эрүүгийн хэрэг хүлээнэ. Манайх гэрчийг айлгадаг. Тиймээс маш олон сэжигтнүүд гэрчээр дуудагдаад байна уу, гэмт хэрэгтэн болоод байна уу гэдгээ ялгадаггүй. Энэ байдлыг хална. Хүүхдийг шийтгэх үзэгдэл гарч байна. Тиймээс бид хүүхэд шийтгэх гэдэг гэмт хэргийг бичиж байж хүчирхийллээс хүүхдийг хамгаална.  Энэ зүйл байхгүй учраас таван настай хүүхдээ аав нь заазуурдаж байна. Энэ хүчирхийллийг бага насандаа үзсэн хүүхэд том болж төлөвшихдээ хэвийн үзэгдэл мэт хүлээж авч зэрлэгшиж байгаа юм. Энэ мэтчлэн бид хандлагаа өөрчлөх ёстой.

7

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Торгох ялыг өнөөдөр тооцооны нэгжээр хийж байна. Үүнийг тайлбарлахгүй юу. Бидний ял шийтгэлийн концепци зөрөөд байна. Мөнгөтэй компанийн эздийг хорихгүйгээр гадаад явахад нь хөл хорио тогтооё гэж байна. Гэтэл энэ чинь шийтгэл юм уу. Цаазаар авах ялд Ерөнхийлөгч хориг тавиад, конвенцид нэгдсэн. Бид Европын холбооны шахалтад орж байх уу, үгүй юу.

6

-Монгол Улсын Үндсэн хуульд эрүүгийн гэдэг үг хоёр хэрэглэгдсэн. Эрүүгийн хуулинд ялын дээд хэмжээний нэг заалт, Дээд шүүхэд хуулиар харъяалуулсан бол эрүүгийн хэрэг анхан шатны журмаар шийдвэрлэх тухай заалт байгаа.  Бусад улс орон гэмт хэргээ ялимгүй, жижиг гэж ангилдаг юм билээ. Монголын хэрэглээд заншсан  нь эрүүгийн гэсэн үг. Тиймээс хуулиндаа шинэчлэл хийж, ялгааг нь гаргаж өгөх хэрэгтэй.

6

Ийнхүү Хуульзүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

7

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шшшшшш:
мэдээж өвчтнй гэдгээ мэдсээр байж бу*д халдааж өвчлүүлнэ гэдэг чинь зодож цохиж гэмтэл учруулхаас ялгаа байна уу
2014-05-21
монгол :
гадаадын хууль тогтоомж ярихаа болимоор юм, монгол хүн уламжлалт ёс заншил, монгол хүний зах төрхтөө тохирсон хууль тогтоомжтой байх ёстой шдээ, угаасаа хууль гэдэг ёс, уламжлал гэсэн л утгатай шдээ
2014-05-21
irgen:
africa mgl hawiar l tiim bdg bh, jpn usa d uwchinteigee medseer bj haldaahaas uridchilan sergiileh arga hemjee awalgui haritsaand orwol hereg bolgoj heregsdeg shuu dee huu! tsus oirtson balaiguudaa!
2014-05-20
zochin :
nad shorond chini hun aminii hereg hiisen tanhairsan, hulgaich nar humuujihgui. harin alban tu*l avilgiin heregt shiitgegdsen humuusiig shorond suulgaad yah uym. hohirol baidag uym bol tuuniig ni tuluuleed alban tu*l erhleh erhiig ni todorhoi hugatsaagaar hassan ni deer
2014-05-20
irgen :
battulga said asan shg ajlaa huleelgeed ugchih uhamsar zoriggui, niigemd bulai n ilchlegdcheed bhd stil elii balai yuma yarisaar suudal bugluustei. iim hunee yerunhiilugch n hamgaalsaar.. ene uls tur maani yutai emegneltei ve
2014-05-20