Цагдаагийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

img

Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийн амь насыг хохироосон хэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарсан. Уг хэргийг Х.Хапаар гэгч насанд хүрээгүй Х.Сапаргалий, Х.Сайгаш нартай хамтран үйлдсэн билээ. Тэд Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт оршин суух Д.Отгонжаргалын агуулахад нэвтэрч Дорбинк, Тоз-8,  Лос Чех 7.64 маркийн буунуудыг хулгайлж, дахин хулгайн гэмт хэрэг үйлдэх явцдаа албан үүргээ биелүүлж байсан эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөрийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн юм. Уг хэрэгт явуулсан  мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорт  шилжүүлсэн байна.

Дүүргийн II прокурорын газраас  хэргийн материалыг хянаж үзээд, яллагдагч Х.Хапаар, Х.Сапаргалий, Х.Сайгаш нарт Эрүүгийн хуулийн дагуу яллах дүгнэлт үйлдэн, хэргийг өчигдөр шүүхэд шилжүүлжээ.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цагдаа:
монголын төр бүх цагдааг сумнаас хамгаалах хантаазтай болго.
2014-05-20
nnnnnnn:
muusain hulgaich kazahuudiig hashraagaad ug
2014-05-20