Ц.Оюунгэрэл: Дохиоллын системийг унтрааж мэддэг бүлэг хулгайч байж болзошгүй

img

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ зуу хийдэд хадгалагдаж байсан долоон ширхэг бурхан 2014 оны тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө хулгайд алдагдсан талаар өмнө мэдээлсэн билээ. Эртний нэн ховор түүхийн үнэт бүтээлүүд болох Майдар  бурхан 4, Дүйнхор бурхан 1, Жигдэр намжил бурхан 1, Манзушир бурхан 1 ширхэг хулгайлагдсан тул улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй. Мөн алдагдсан эд зүйлсийн талаарх үнэн бодит мэдээллийн эх сурвалжийн нууцлалыг чанд хадгалж, өндөр үнээр худалдаж авахаа Цагдаагийн байгууллагаас мэдэгдээд байгаа юм.

6

Тэгвэл ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй цaг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна.   

6

-Эрдэнэ зуу хийдэд хадгалагдаж байсан эртний нэн ховор түүхийн үнэт бүтээлүүд алдагдсан байна. Ямар арга хэмжээ авч байна вэ?

-Тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Эрдэнэ зуу хийдийн музейгээс нэн ховор түүхийн үнэт бүтээлүүд болох Майдар  бурхан 4, Дүйнхор бурхан 1, Жигдэр намжил бурхан 1, Манзушир бурхан 1 ширхэг хулгайлагдсан талаарх мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаагийн байгууллага бидний хүсэлтийг хүлээж аваад яаралтай мэдээллийг гаргаж, олон нийтэд сэрэмжлүүлэг гаргасан байна. Олон нийтэд хандаж хэлэхэд ойрын өдрүүдэд хэн нэгнээс бурхан худалдаж авахгүй байхыг хүсье. Хэрвээ  ямар нэгэн бурхан зарж байгаа, тэр нь хосгүй үнэт байж болзошгүй, ганган хийцтэй, хил гаргахыг завдаж байгаа болон нууцаар хадгалж байгаа сэжиг бүхий үйлдэл хаа нэгтээ харагдах юм бол ССАЖЯ болон Цагдаагийн байгууллагад яаралтай  мэдээлэхийг иргэддээ уриалж байна.

6

-Ховор олдворуудыг хэрхэн хадгалж байсан юм бэ?

-Хосгүй үнэт олдворуудыг хадгалж байдаг учраас Эрдэнэ зуу хийдийн музейг улсын мэдэлд шилжүүлэх тухай 2008 онд тухайн үеийн Засгийн газрын мэдэлд тавьж байсан юм билээ. Тухайн үеийн Засгийн газар төрийн өмч болгож авахаас татгалзан орон нутагт нь үлдээж байсан гэдэг. Харин бид Эрдэнэ зуу хийдийн музейг улмын өмч болгож авах, Засгийн газрын мэдэлд шилжүүлэх, түүний удирдлагыг ССАЖЯ буюу мэргэжлийн яамны дэргэд авчирахын төлөө ажиллах болно. Ингэж ажиллахын тулд Засгийн газраар энэ онд хийгдсэн музейн тооллогын дүнг оруулах ёстой. Эрдэнэ зуу хийдийн хувьд музейн тооллого хийгдээд дууссан байсан. Иймээс тооллогонд орсон бүх үзмэрийг зургаан талаас нь нарийвчлан зургийг нь авч мэдээллийн санд оруулсан байсан. Өөрөөр хэлбэл, энэ алдагдсан үзмэрүүдийг хулгайлсан хүн дэлхийн хаана ч худалдаж байсан бид эргүүлэн олоод авч чадах хэмжээний мэдээллийг бий болгосон гэсэн үг. Тиймээс ямар нэгэн байдлаар хулгайн бурхан худалдаж авахгүй байхыг иргэдэд дахин сануулж байна.

6

-Хамгаалалт хэр байсан юм бол?

-Эрдэнэ зуу хийдийн музейн дохиоллын систем маш сайн байсан. Эрдэнэ зуу хийдийн  музейд шөнө оройн цагаар хэн нэгэн ороод хулгай хийх гэвэл маш чанга дуу гарах байсан. Тиймээс дохиоллын системийг унтрааж мэддэг зохион байгуулалттай бүлэг хулгайч авсан байж болзошгүй гэж бид урьдчилсан байдлаар сэжиглэж байгаа. Зохион байгуулалттай гэдэг нь алдагдсан бурханы жин, овор хэмжээ зэргээс харахад нэг хүн дангаараа хийх боломжгүй гэдэг нь харагдаж байна. Хэрвээ тохиолдлын хүн ороод энэ үйлдлийг хийх гэж оролдсон бол дохиоллын систем  ажиллах байсан. Манай яамны зүгээс дохиоллын системд хөрөнгө оруулалт хийж ирсэн учраас Эрдэнэ зуу хийдийн музей дохиолол сайтайд нь ордог байсан. Тиймээс том хэмжээний зохион байгуулалттай эрэл хайгуулыг  хийж, олон нийтийнхээ сонор сэрэмжийн хүчээр энэ  гэмт хэрэгтнүүдийг яаралтай илрүүлж чадна гэж бодож байна.

6

-Хилээр гарах магадлал хэр байгаа вэ?

-Хил хамгаалалтын байгууллагынханд цагдаагийн байгуулллага анхааруулга өгсөн байгаа. Бидний зүгээс ч мөн адил хилийн байгууллаагад мэдээлсэн. Тиймээс хилээр ямарваа нэгэн сэжиг бүхий үйл ажиллагаа, үйлдэл илрэх юм бол тэр даруйд бидэнд мэдээлэл өгөөч ээ гэсэн сэрэмжлүүлгийг дамжуулсан байгаа. Энэ асуудал дээр манай цагдаагийнхан ч хүч тавин ажиллаж байна.

6

-В.И.Лениний музейн асуудал юу болж байгаа вэ?

- Бид В.И.Лениний музейн барилгаа ямар ч байсан хүлээж авсан. Гэхдлээ барилгаа маш хүнд байдалтайгаар хүлээж авсан гэж болно. Шалнууд нь эвдэрсэн. Халуун хүйтэн ус байхгүй, жорлон ажиллахгүй, бүх бохир болон дулааны систем нь гадна талдаа нуралт эвдрэлттэй, цахилгаан байхгүй, хүйтэн мөсөн хонгил хүлээж авсан. Хананууд нь нурсан байсан. Дотроо зөндөө олон будаг шунх, хана нь эвдэрсэн гээд тоочвол нилээн хэдэн тэрбум төгрөгөөр тооцох эвдрэл гарсан байсан. Тэгээд тэр музейг эргүүлэн ашиглахын тулд гэрлийг нь эхнээс нь тавих бохир, цэвэр усыг  нь холбох, барилга байшингийн ажлыг цоо шинээр нь засч, хана туургыг нь хийх  гээд маш их ажил байна. Бид нарын хүлээж авна гэж төсөөлж байсан музей биш байсан. Энэ бол зүгээр бид нарын огт төсөөлөөгүй балгас байсан. Одоо бид маш их ажлыг хийх шаардлагатай болсон.

6

-Яг одоо ямар ажил хийж байна.

-Одоогоор үнэлгээний ажлыг хийлгэхээр төсөвчдийг оруулах бэлтгэлээ хийж байна. Төсөвчид эхлээд тэр барилгыг үнэлж, юуг хийж болох, юуг хийж болохгүй болсон бэ, юу нь ажиллах, юу нь засагдахаар байна гэдэг үнэлгээг хийх ёстой. Тэгээд засварыг яг яаж хийх ёстой гэдэг талаар бидэнд зөвлөгөө гаргаж өгөх юм. Бид барилгын зураг төсөл үнэлгээчид ажиллахад ажлын нөхцөл их хүнд байхаар байна. Яагаад гэвэл барилга маань маш том, хүйтэн, харанхуй, чийглэг ус нэвтэрсэн, ус тунасан  байдлалтай байгаа. Тэдний ажиллах нөхцөл хүнд харагдаж байгаа. Тиймээс нилээн хугацаа авсан ажил болно.

6

-Хүүхдийн баяраар "Үлэг гүрвэлийн музей"-г нээнэ гэж та хэлж байсан шүү дээ. Тэгэхээр одоо ямар ч боломжгүй гэсэн үг үү? 

-Хүмүүс үзмэрээ хэзээ үзэх вэ, хүүхдүүддээ юуг үзүүлэх вэ гэсэн иргэдийн хүлээлт мэдээж байгаа. Тиймээс бид музейн өрөө тасалгаагаар явж үзээд хуучин кино театр байсан танхимыг ойрын үед нээх боломжтой юм байна гэж үзсэн. Хойд талынхаа хаалгыг нээж, ганц өрөөтэй үзмэрийн өрөөг эхний ээлжинд нээнэ. Тэр танхимдаа цөөн хэдэн үзмэрийг  дэглэх болох боломжтой юм байна гэж үнэлээд явж байна. Ингээд үлэг гүрвэлийн музей хамт олон маань наадмаас өмнө түүнийгээ нээчих юмсан гэсэн зорилго тавиад ажиллаж байгаа. Тэр хооронд барилгын үндсэн засвар үйлчилгээ гээд наагуур нь олон ажил хийгдээд явж байх юм.

6

-Байгалийн түүхийн музейн асуудал юу болж байгаа вэ?

-Байгалийн түүхийн музей нь өөрөө музейн зориулалтын барилга биш байсан. Сүүлийн жилүүдэд тус музейд олон хүн орж үйлчлүүлэхээр хана, тааз нь чичирдэг, үзмэр дээрээ нурж уначих гээд байдаг болсон. Хамгийн сүүлд Хүүхдийн баяраар хүүхдүүдэд үнэгүй музей үзүүлсэний дараа барилгад нь нуралт үүсч хагарал нэмэгдсэн гэсэн  мэдээлэл ирсэн. Тиймээс олон хүн үйлчлүүлэх боломжгүй  уг барилгын хувьд актлахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа сануулсан байсан тул бид музейгээ хаахаас өөр аргагүй болсон. Музейгээ хаагаад үзмэрүүдээ баглаж, хадгалаад одоо шинэ барилгаа барихаар зураг төсөл нь хийгдчихсэн, экспертиз нь ч хийгдчихсэн байгаа. 2014 оны төсөвт тодорхой хэмжээгээр ороод явж байгаа. Урьдчилсан тооцоогоор хоёр жилийн дараа ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

5

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

лхагваа:
ман арайчдээ ленины музейн барилгыг саяхан л олон компаниудад түрээслүүлээд л сайхнаараа байсан шүү дээ музейн зориулалтаар баригдсан цорын ганц барилга , ард түмнийг ер нь юу гэж бодоод байгаа юм бол ,хотын ерөнхий архитектор бадамжунай мер энхболд 2-н үед хот маань ямар боллоо архитектор, гэхэд тийм мулгуу хүнийг,мер гэхэд тийм долингор хүнийг өөр хаанаас ч эрээд олохгүй зөвхөн ман-д бий.
2014-05-20
ганболд:
дохиоллын системийг учрыг нь олдог хүн захаас аван байна шүү дээ.тэр онц верси бишээ.олох магадлал өндөр л хүрээ бага тайл юм.
2014-05-20
baagii:
dotroosoo husahgui yu
2014-05-20
dulaa:
эрдэнэ зуу хийдийн музейн захирлаас эхлээд шалгах хэрэгтэй. дотроосоо л байж таарна даа. музейн захирал нь учиргүй шуналтай хүн байдаг гэж сонссон юм байна.
2014-05-20
ооооо:
эрдэнэзуу хийдийн дохиолол эрх биш дуугардаг л байсан байх гэж бодож байна. байгаа байдал нь нэг л хэцуу харагддаг нь унэн шд. энэ сайд батаарын ясаа байрлуулах байр сав гээд анхаарах сехеегуй байсан бизээ, тийм ховор нандин узмэртэйг мэдэж байсан бол эртхэн шиг дохиолол хамгаалалтаа сайжруулахгуй яасан юм бэ. тэнд ер нь хамгаалалтын алба гэж байдаг юм уу харагдаггуй л юм байсан тайлбарлагч орчуулагч хэдэн охид залуус л эргэлдээд байдаг шд зундаа бол. цаана хийдэд нь хэдэн лам нар ном хурж суудаг.
2014-05-20
шудрага бай:
энэ хүн сайд болсоноос хойш хэдэн хөсрий гүрвэлийн яс мэрэхээс өөр юу ч хийсэнгүй. дандаа хулгай луйвар далласан муу ёрийн хүүхэн зөнөг америкаа дагаа тонилбол таарна.
2014-05-20
нара:
энэ одоо батаар болон мүзейн сайд л хийх хүн юмаа өөр юм нь дээр үг хэлж байгаа харагдахгүй юм
2014-05-20
огцордоо:
энэ нэг бас чадамжгүй амьтанаа зайлуулаачээ ан
2014-05-20
irgen:
hulgai garsnaar dalimduulaad muzeig ni ulsad avna gej ene avgai yarij baih yum. hulgaitai l deermiin hereg shtee. leninii muzei, hiliin tsergiin emneleg geed deeremchin nuhdiin zolios ih baina daa
2014-05-20
зочин:
эрдэнэзуу хийд даан ч ядуухан харагддаг. харваас хамгаалалт сай байхгүй л юм шиг байдаг
2014-05-20
zzbb:
ene heden baliar yumiig turd garahaar hamag muu muuhai buzar hereg tuvug bolgon garahiimaa. chi meddegeere ter bataar arag yasaal yariach
2014-05-20
145236:
нээх худлаа инээгээд ярьдаг нь сонин харагддаг шүү.
2014-05-20
12345:
ene arag ysiig zailuulahgui bol bugdiig hulgaid aldaad duusana daa ene iim l hun
2014-05-20
zochon:
soyoliin yamiig tatan buuh heregtei
2014-05-20
12345:
сайхан л гарсан зураг байна ш дээ.өмнө нь авахуулсан зураг байж болно ш дээ.хүн муу хэлэх гэхээрээ хэлэх үгээ олж ядах юмаа энэ хүмүүс.одоо тэгээд уйлж байгаад авахуулах байсан хэрэг үү.ёстой солиорчих юмаа.засаг хэнээрээ юугаа хийлгэхээ мэдэж байгаа байлгүй дээ.төрийн ажлаа ийм нэг хийх байхаа олж ядсан хэрүүлч хүмүүсээр ёстой нэг заалгахгүй юм байх даа.
2014-05-20
ч.туяа ботбб:
дохиолол шинэчлэхээс өмнө амжиж хулгайлсныг инээсэн төрхтэй америк эрийн эхнэр буруу мэдээлэх юмдаа........ монголоороо байлдааааааа
2014-05-20
балт:
бvх юмыг хулгайд алдчихаад инээсэн, баяссан шинжтэй харагдаж байх шив дээ! уг нь уйлж л баймаарсан!
2014-05-20
zochin:
soyoliin mash ih unet ovoo hulgaid ogchood yarzaigaad l ineej suuh yum da ene neg hachin yum hamgiin turuund zailah yostoi bas tatan buulgaj huuchin yamd ni niiluuleh yam bol soyoliin yam bgaan da
2014-05-20
адар:
нэг их сайхан мэдээ дуулгах гэж байгаа юм шиг арзайтлаа инээж ирээд. энэ нэг тэнэг эмэгтэйгээс ичиж үхэх шахах юм. өөрийгөө зөв авч явахад яана даа.
2014-05-20
9999:
дохиолол шинэчлэх ажил нь одоо л хийгдэж байгаа гэсэн ш дээ. 2013 онд батлагдсан хэдэн төгрөгөөр хийх дохиоллын ажил нь тендер энээ тэрээ гэсээр байгаад оройтож 5 сард эхэлсэн дуусаагүй байна
2014-05-20