МУИС оюутнуудаа илүү мөнгө төлөхийг шаарджээ

img

МУИС-ийн оюутнууд сургуулийнхаа захиргааны хууль бус шийдвэрийн эсрэг эрхээ хамгаалахаар сургуульдаа шаардлага хүргүүлэх оюутны хөдөлгөөн байгуулан тэмцэж байгаа аж. Энэ тухай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

5

Тус сургуулийн оюутнууд алдаатай явагдаж байгаа бүтцийн өөрчлөлтөө засч, залруулан оюутнуудад хохирол учруулахгүйгээр шийдвэрлэх, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлээс болж төгсөх ангийн оюутнуудад гарч буй төлбөрийн дарамт, сургалтын төлбөрийн суурь хураамжийн зарцуулалтыг оюутнуудад ил болгох зэрэг зургаан асуудлыг тусгасан шаардах бичгийг МУИС-ийн захиргаанд хүргүүлжээ. Уг шаардлагыг тус сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат хүлээн авч, энэ даваа гаригт хариу өгөх байсан боловч Непал улс руу явсан байна. Мөн А.Галтбаяр захирал БНСУ явсан нь оюутнуудын шаардлагыг үл тоож, асуудлыг сунжруулан цаг хожиж буй үйлдэл гэж оюутнууд үзэж байгаа аж.

6

2010, 2011 онд МУИС-д элссэн одоогийн III, IV курсийн оюутнууд хамгийн ихээр хохирч байгаа гэнэ. Тодруулбал, энэ оюутнуудыг элсэхэд МУИС хичээлийн Sisi систем буюу оюутан өөрөө хичээлээ сонгон үздэг системд шилжээгүй, сургалтын албанаас зохиосон хуваарийн дагуу хичээлээ үздэг байжээ. Харин 2013 оноос Sisi системд шилжиж, оюутнууд өөрсдөө хичээлээ сонгон үздэг болсон. Гэтэл салбар сургуулиудын сургалтын албанаас нь III, IV ангийн оюутнуудыг нэг хоёрдугаар ангидаа 30 кредитээс дээш цагийн хичээл үзсэн бол түүнийхээ мөнгийг төлөхийг шаардсан байна. Сургалтын алба өөрсдөө оюутнуудыг нэг, хоёрдугаар курст нь 30-аас дээш кредит цагийн хичээлийг хуваарилж үзүүлсэн байтлаа, Sisi системээр шалтаглан илүү кредитын төлбөр авч байна гэсэн үг. Ингэснээр нэг оюутан хамгийн доод тал нь 280 мянган төгрөгийг сургалтын албанд төлөхөөр байгаа ба дипломоо авч чадахгүй байх вий гэж эмээсэн төгсөх ангийн оюутнууд энэ мөнгийг төлж эхэлжээ. Тус сургуулийн оюутан Ө.Мөнхчулуун “Энэ хавар МУИС-ийг 4 000 оюутан төгсөнө, тэднээс цуглуулсан энэ их мөнгөөр юу хийхийг мэдэхгүй байна. Өнөөдөр зарагдсан талхны үнэ маргааш нэмэгдэхэд худалдагч зөрүүг нь нэхдэг ийм зарчим хаана ч байхгүй” гэж ярилаа.

6

Мөн МУИС-ийн сургалтын албанаас оюутан бүрээс улирал тутамд сургалтын төлбөрийн суурь хураамж 100 мянган төгрөгийг авдаг байна. Ингэхээр нэг оюутан жилд 200 мянган төгрөг төлдөг гэсэн үг. 20 мянган оюутны төлсөн уг мөнгийг сургуулийн тог, цахилгаан, бичиг, цаас зэрэг урсгал зардалд зарцуулдаг гэж тайлбарладаг аж. Жилийн чөлөө авсан хүүхдээс хүртэл уг хураамжийг авдаг ба “чамайг суухгүй байсан ч энэ сургуульд тог, цахилгаан, бичиг цаасны зардал гардаг” гэж хэлдэг тухай оюутнууд ярьж байна. Тэд дээрх асуудлыг оюутнуудаа хохироолгүй шийдвэрлэж, оюутнуудын шаардлагын хариуг өгөхийг МУИС-ийн захиргаанаас шаардаж байгаа юм.

6

70  жилийн түүхтэй Монгол Улсын ууган их сургуульд үүссэн эмх замбараагүй, хууль бус байдлыг эсэргүүцсэн оюутнууд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, маргааш өглөө 09.00 цагт МУИС-ийн I байрны урд талд тайван жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
ер нь энэ сургалтын төлбөрийн суурь хураамж гэж юу гэсэн үг юм. энэ сургуулийн цахилгаан болон бусад бичиг цаасны зардлыг яахаараа оюутнууд төлөх ёстой гэж. тэртэй тэргүй төлбөрөө төлж л байхад нь дээрээс нь нэрмэж болохгүй шүү дээ. хариуд нь чанартай сургалт өгч чадахгүй л байгаа шүү дээ. зүгээр л нэрнээс цаашгүй.
2014-05-20
ner hunde unagala da :
ийм явуургүй байдлаар 70 жилийн түүхтэй улсын сургууль оюутнуудыг ингэж хохироож болохгүй ш дээ. тун удахгүй их сургуулиуд оюутан элсүүлнэ. муис-д орох гэж хэчнээн хүүхэд жил бүр хуйхаа мааждаг билээ, болдоггүй дээр нь танил талаа хүртэл ашигладаг. энэ худал биш. яагаад гэвэл монгол улсын их сургууль төгссөн хэмээх нэр хүндээр ажлын байранд очих гэж тэр шүү дээ. чухамдаа ирээдүйн амьдралаа даатган очсон оюутнууд энэ мэт хохирч байгаа нь энэ сургуулийн нэр хүнд шал дээр унаж буйг харуулах байх даа
2014-05-20
1223699:
suuri huraamj grj magistruudaas 150 000g nehsen
2014-05-20
nono:
yostoi zambaraagui ajil bolson.shinechlelt hiih ni zuin hereg bolovch nariin tusgaj oyutan suragchdiin tuluu zoriulagdsan yum yu ch baihgui.surguuliin udirdlagad ashigtai tiim l uurchlult bolson.minii ohin ene jil surguulia tugsuj chadahgui bolsond durguitsel turj baina.ene jagsaald oroltsonoo.
2014-05-20
zochin:
muis gj neg dampuu surguuli bnaa ner hvndees tsaashgvi blj dee huurhii ene oyutnuud uruwduud bhin 3 4r kursin oyutnuud hohirch bga ni vnen shvv
2014-05-20
unendee:
unen dee hamgiin ih hohiroh humuus ni oyutanuud. odoo ulam medegdej
2014-05-20
zochin:
er ni buttsiin oorchlolt nileen emkh zambaraagui bolson sanagdlaa.
2014-05-20
б.буд:
больё оо ооооооооооооооооооооо
2014-05-20