Норов театрын хаалгаар орох эрхтэй болов
“Гэгээн муза-11” наадам өчигдөр болсон. Тус наадмын хүүхдийн жүжгийн төрлийн шилдэг эрэгтэй гол дүр номинацид өрсөлдсөн “Норовын намтар” жүжгийн Норов шилдгээр шалгарч, “Гэгээн муза” хүртлээ.
Норовын дүрд чадварлаг тоглосон залуу жүжигчин А.Чингүн шагналаа гардсныхаа дараа “Гэгээн музаг авлаа. Дүртэй боллоо. УДЭТ-ын хаалгаар орох эрхтэй боллоо. Намайг Муза хүртэхгүй бол Ч.Түвшин найруулагч дүр өгөхгүй. УДЭТ-ын зарим хүмүүс битгий орж ирээрэй гэсэн шүү” хэмээн ярьж байсан.
Хүүхдийн жүжгийн шилдэг эрэгтэй гол дүр номинацид түүнээс гадна “Муурын байшин” жүжгийн Василийгийн дүрээр М.Хишигмөнх, “Чоно ба долоон ишиг” жүжгийн Чонын дүрээр жүжигчин Ц.Төгсбилэг нар өрсөлдсөн юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ