"Буряад аянгай хабагша" тоглолт болно
Монголын театрын хөгжлийн академи, Буриад судлалын академитай хамтран бэлтгэж буй "Буряад аянгай hабагша" буриадын ардын дууны шинэ цомгийн нээлтийн тоглолт маргааш Монгол Бөхийн өргөөнөө болно.
Буриад ардын мартагдах шахсан сонсголонт дуунуудыг Монголын, Оросын болон Шинэхээний буриадын шинэ залуу дуучид амьдруулан дуулснаа үзэгч олонд өргөн барих нь.
б
Мөн энэхүү тоглолтын үеэр БНСУ-д эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат хоёр настай Б.Биндэръяа охинд туслах хандив цуглуулах үйл ажиллагаа өрнүүлж, тоглолтын орлогоос сэтгэлийн өглөг өгөх юм байна.
б
Тус тоглолтын тасалбар 15 мянган төгрөгийн үнэтэй ба үзэгч олныг Буриад зоны уянгат дуунуудаар мялаалгаж нэгэн оройг өнгөрүүлэхийг урьж буй аж. Дашрамд сонирхуулахад ирэх долоодугаар сард буриад зоны “Алтаргана” наадам Хэнтий аймгийн Дадал суманд болно. Манай улсад 160 мянга орчим буриад ястан байгаа ба тэд дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшсан байдаг билээ.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ