Шүүх хурал хаалттай эхэллээ
Газрын тосны газрын дарга асан талийгаач Д.Амарсайхан нарын хэргийг шүүх хурал 10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангид хаалттай эхэллээ. Түүнийг Х.Анхбаяр, Н.Отгонболд, А.Чандмань нартай хамтран мөнгө угаасан, хээл хахууль авсан, өгсөн хэрэгт буруутган шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм. Харин шүүгдэгчдийн нэг нь нас барсан учраас хэргийг түр түдгэлзүүлэх, тусгаарлах эсэхийг шүүх хурлаар хэлэлцэх юм байна.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ