
Өмнөговь аймгийн Прокурорын газар нь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газартай хамтран тус аймгийн баруун бүсийн сумдын дунд "Иргэн ба хууль-8" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ.
Уг арга хэмжээний үеэр ерөнхий боловсролын сургуулийн залуучуудыг хамруулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэний эрх-үүрэг-оролцоо", "Хүн худалдаалах гэмт хэргийн ойлголт" Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд прокурорын оролцоо" сэдэвт сургалтуудыг туслах прокурор Д.Мөнхтуяа, цагдаагийн ахмад Ө.Батжаргал, А.Төмермөнх нар зохион явуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ