Х.Тэмүүжин: Хуулийн байгууллага айдас үйлдвэрлэгч болчихлоо
Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар хорих анги, цагдан хорих төвийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Хуульзүйн сайд Х.Тэмүүжин мэдээлэл хийж, байнгын хорооны гишүүдийн асуултад хариулсан юм.
5
ГХ-ны сайд Л.Болд:
6
-Монгол Улсыг шоронжсон орон гэж гадаадын хэвлэлд бичсэн байсан. Яагаад ингэж хэлэх болсон бэ?
-Монгол Улсыг том шорон гэдэг өнгө аястай нийтлэл гадаадын хэвлэлд гарсан байсан. Би энэ нийтлэлтэй 100 хувь санал нийлэхгүй. Гэхдээ ингэж харагдуулахуйц алдаа манайд байгаа. Яагаад гэвэл хилийн хорио гэж байдаг. Хэзээнээс эхэлснийг нь мэдэхгүй. Хил хамгаалах байгууллага зөвхөн мөрдөх шалгах эрх бүхий байгууллага биш. Прокурор, МБГ, АТГ-аас "энэ хүнийг хилээр гаргаж болохгүй шүү" гэсэн хорио тавихад ёсчлон биелүүлдэг. Энэ нь шүүхийн шийдвэр, прокурорын зөвшөөрлөөр биш, хэн нэгний санаачлагаар хийсэн байдаг. Хууль дээдэлдэг, хүний эрхийг зөвхөн шүүхээр шийдвэрлэдэг орны хувьд уг үзэгдэл нь хамгийн бүдүүлэг бөгөөд улсынхаа хилээр шоронгийн хил хязгаарыг тавиад байгаа юм биш үү гэдэг ойлголт төрүүлээд байна. Үүнийг бид цэглэхээр ажиллаж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хилийн хориотой холбоотой ямар нэг заалт байхгүй. Тиймээс хуулийн байгууллага өөрөө айдас үйлдвэрлэгч болчихлоо. Иргэдэд айдас, заналхийлэл үзүүлээд байна. Цагдан хоригдож байгаа хүнийг салхинд гарах уу үгүй юу гэж ШШГЕГ-ынхан ажлаа хийхэд "яагаад гаргав" гэдэг асуудал үүсч байна. Эмч хоригдож байгаа хүнийг гаргаж гуравдугаар эмнэлэгт үзүүлснийхээ төлөө шалгагдаж байна. Хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхээр шалгагдана гэдэг чинь хуулийн байгууллага өөрөө айдастай болчихлоо. Хуулийн байгууллага дотор эрх мэдлийн заагийг нь ялгаж өгөх ёстой.
6
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
6
-Гэмт этгээдийг олж тогтоох ганц арга нь цагдан хорих болжээ. Гэмт хэргийн хуулийг бид ярилаа. Энэ хууль хүний эрхтэй холбоотой хэцүү хууль. Хоригдлын тоо олон байна, хүний эрх зөрчиж байна гэдэг. Өршөөлийн хуулийг Д.Оюунбаатар санаачилсан. Шоу юу, үнэхээр санаалчилсан уу. Энэ хуулиа баталчихаж болдоггүй юм уу?
-Өршөөлийн хуультай холбоотой Хуульзүйн байнгын хороо хэлэлцээд хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд орсон.
5
УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар:
5
-Бид хууль яриад асуудлыг эзэнгүйдүүлж болохгүй. Цагдан хорих байранд таван хүн нас барлаа гэдэг чинь их тоо. Шүүхийн шийдвэр гараагүй, гэм буруу нь тогтоогдоогүй байж Цагдан хорих байранд амиа алдана гэдэг бол ноцтой асуудал. Хүний эрхийг сахидаг оронд хариуцлага хүлээх ёстой. Өмнө нь замбараагүй байсан, одоо цэгцтэй болоод байгаа юм шиг яриад байх юм. Харин одоо замбараагүй болоод байна шүү. Өмнө нь хүнийг хоёр сар хорьсон бол албан тушаал, цолтой нь ярьдаг байсан. Мөрдөн байцаагч нь байцаалт явуулахгүй юм бол яах гэж хориод байгаа юм. Хуулийн байгууллагад өнөөдөр завхрал их байна. Хоригдож байгаа бизнес албан тушаалтнууд ялгүй гарчихаад кармаагаа сэгсрүүлсэн байдаг. Гэм буруугүй бол уучлал гуйх ёстой. Өнөөдөр нас барсан хүний ар гэрээс төр уучлал гуйх ёстой.
5
Ийнхүү Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар хууль, эрх зүйг сайжруулах, хариуцлага тооцох, хүний эрх зөрчигдөж байгааг багасгах талаар дахин судалж, шинжлэхээр болсон хэлэлцсэн юм.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ