“Улаан пальто”-ны нууцыг тайлна

img

“Шүүдэр” продакшны шинэ уран бүтээл “Улаан пальто” монголын уран сайхны кино өнөөдөр 18:00 цагт Тэнгис кино театрт нээлтээ хийнэ.

Энэхүү уянгын драмыг зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн юм.  Эх үрийн нандин холбоо, хүний сүнс мөнх оршдог тухай өгүүлэх уг дэлгэцийн бүтээлд жүжигчин О.Долгор, жүжигчин Т.Өөдөө, О.Байгаль болон 23 дугаар сургуулийн сурагч Ч.Энхномуун нар тоглосон юм.

“Улаан пальто” киноны дуу “Бүүвэйн аялгуу” бүтээлийн шүлгийг Б.Төгсжаргал, аялгууг УГЗ Б.Бямбабаяр бичиж залуу дуучин Х.Мөнгөнцэцэг амилуулжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ