О.Гүндэгмаа алтан медалийнхаа тоог нэгээр нэмлээ
Хэдхэн хоногийн өмнө болсон Монголын буудлага спортын холбооны цомын аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны 25 метрийн дасгалд түрүүлж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, МУГТ О.Гүндэгмаа дахин нэг алтан медалиар энгэрээ мялаажээ. Тэрбээр Монголын буудлагын спорт холбооны цомын төлөөх чансаа тогтоох тэмцээний дөрөвдүгээр шатанд 583 оноогоор нэгдүгээр байрыг эзэлжээ.
а
Харин ОУХМ Ц.Мөнхзул 580 оноогоор удаалсан бол ОУХМ Т.Баярцэцэг 572 оноогоор гуравдугаар байрыг эзэлсэн байна.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ