170 шуудай мод тээвэрлэж яваад баригдлаа

img

НХЭГ-ын 449-р чиглэлийн эргүүлийнхэн өдөр алгасалгүй модны хулгай илрүүлдэг болжээ. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг Тахилтын давааны орчимд өчигдөр 14:30 цагийн орчим ТӨА 69-38 дугаартай КИА БОНГО маркын машины жолооч 36 настай эрэгтэй Б гэгч гарал үүслийн бичиггүй 170 шуудай мод тээвэрлэж яваад саатуулагдсан байна. Н.Цэнд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ