
Солонгосын парламентад гурав дахь удаагаа улиран сонгогдон ажиллаж буй Жон Жан Сон гишүүн парламентын 19 дэх удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Солонгос-Монголын найрамдлын бүлгийн дарга тэрбээр их удаан бодсоны эцэст энэ шийдвэрийг гаргасан аж. 4 голын төслийн төсвийн талаар ард түмнийхээ урмыг хугалахгүйн тулд бүх хүчээ дайчлан ажиллана. Хэрэв дахин иймэрхүү хэрэг гарвал, парламентад хэрүүл шуугиан гарвал 19 дэх удаагийн парламентын сонгуульд нэр дэвшихгүй гэж өөртөө амлаж байсан юм гэжээ. Тэгэхээр түүний сонгуульд нэр дэвшихгүй шалтгаан нь энэ аж.
Тэрбээр “энэ удаагийн Солонгос, Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг эсэргүүцэн нулимс асгаруулагч хүртэл хэрэглэсэн хэрэг гарсан нь ичгүүртэй хэрэг. Төр засаг ард түмнийхээ итгэлийг хүлээж чадахгүй байгаагийн учрыг сүүлийн үед үнэхээр их мэдэрч байна” гэж нэмж хэлжээ.
Дуулгахад, Солонгосын парламентын 19 дэх удаагийн сонгууль 2012 оны 4-р сарын 11-ний өдөр болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ