О.Долгорын жүжигчин охин
“Шүүдэр” продакшны уран бүтээл, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн “Улаан пальто” уран сайхны киноны нээлт өчигдөр “Тэнгис” кино театрт болсон.
“Улаан пальто”-ны нууцыг тайлахаар киноны нээлтэд ирсэн үзэгчдийн дунд бас нэгэн нууц задарсан юм. Уг киноны гол дүрд тоглосон 23 дугаар сургуулийн сурагч Ч.Энхномуун жүжигчин Э.Чинзориг, О.Долгор нарын охин аж.
Ийнхүү Ч.Энхномуун охин аавынхаа найруулсан кинонд ээжийнхээ хамтаар гол дүр бүтээжээ. Түүнийг дүрдээ тун чадварлаг хувирсан хэмээн киноны уран бүтээлчид магтаж байсан.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ