Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийнхэн уулзалдаж байна
Монголын улаан загалмай нийгэмлэгээс /МУЗН/ зохион байгуулж буй “Түншлэл” олон улсын уулзалт өчигдөр Гадаад хэргийн яаманд эхэлсэн юм. Гурав хоног үргэлжлэх энэхүү олон улсын уулзалтын үеэр МУЗН-ийн эрх зүйн орчинг сайжруулах, хүмүүнлэгийн тусламж гамшигийн үед хариу үйлдэл үзүүлэх холбоо хамаарал, үр дүнд тулгуурласан хамтын ажиллагаа, гишүүнчлэл ба сайн дурын идвэхтний менежмент, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх алсын хараа, эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, шинэчлэл хийх хэрэгцээ шаардлага, нийгмийн халамжийн хөтөлбөр, олон нийтийн халамж үйлчилгээг хүргэх нь зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдаж, мэдээлэл солилцож байна.
МУЗН нь улс орныхоо хүрээнд хүмүүнлэгийн үйл ажиллагааг манлайлан зохион байгуулж, бусад иргэний нийгмийн болон бизнесийн байгууллага, иргэдийг уриалан ажиллах “Мандат”-тай байх ёстой. Төрдөө нэмэлт хүч болон ажилладаг Үндэсний хэмжээний хүмүүнлэгийн байгууллага болохыг хуульд тодорхой тусгах хэрэгтэй гэж тэд үзэж буй. Монгол Улсын үндсэн хуулиар “Монголын ард түмэн эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг” тунхаглан зарласан байдаг. Үндсэн хуулийн тунхаг ёсоор хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь бүхэлдээ Монгол улсын төр засгийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, бизнесийн салбар, иргэд, олон нийтийг сайн дурын үндсэн дээр эгнээндээ нэгтгэсэн бүх нийтийн хөдөлгөөн болох учиртай. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Монгол улсын үндсэн хуульд заасан “Хүмүүнлэг иргэний нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг үндэс болгон “Төрөөс хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаар баримтлах бодлого”-ын төслийг МУЗН санаачлан боловсруулаад байгаа гэнэ. Мөн Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөнийг дэмжих “Парламентийн нөхөд” бүлэг байгуулах санаачлага гаргасан аж. Энэхүү бүлэг нь Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг хамгаалах, үндэсний хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх,“МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах, төрөөс хүмүүнлэгийн бодлогыг тодорхойлох үүрэг гүйцэтгэх юм байна. Төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлогыг тодорхойлсноор МУЗН-ийн зүгээс төрдөө нэмэлт хүч болж ажиллах үндсэн чиг үүрэг нь баталгаажна хэмээн үзэж байна.
ы
Улсын Их хурлын гишүүн, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Энхболд: “Энэ оны 2 сард МУЗН-ийн үндэсний чуулган болж гурван зорилт гаргаж, дүрмээ шинэчилсэн. 2020 он хүртэлх үйл ажиллаганы стратегийг баталж боловсруулсан. Түүнчлэн үйл ажиллагааны шинэчлэлийг хоёр жилийн дотор хийх зорилт тавиад ажиллаж байна. Өнөөдрийн уулзалтын хувьд хоёр жилд нэг удаа уламжлал болон явуулдаг МУЗН-ийн хамтран ажилладаг түншлэгч байгууллагуудын уулзалт болж байна. Энэ уулзалтад гадаадын найман түншлэгч байгууллага, олон улсын байгууллагууд оролцсон уулзалтууд болж байна.Улаан загалмай бол дэлхийн хэмжээнд олон улсын гэрээ конвенци протоколуудаар үйл ажиллагаа нь зохицуулагдаж явдаг. Улс орнуудад нэг байдаг ч дэлхийн хэмжээнд нэгдэн нэг байгууллага гэж явдаг учраас бие биедээ туслах, дэмжих нь гол ажил юм. Манай улсын хувьд 90 оноос хойш энэ үйл ажиллагаа алдагдсан. Тиймээс Олон улсын УЗН, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн дэлхийн холбоо, хорооны дэмжлэгтэйгээр ихэнх үйл ажиллагаа нь өрнөж өнөөдрийн түвшинг хадгалж ирсэн гэж болно. Өнөөдрийн арга хэмжээний 70 орчим хувь нь гадаадын холбоо хороо, үндэсний нийгэмлэгүүдийн хандив тусламж, төслүүдийн хүрээнд явагдаж байна. Бидний зорилго бол аль болох дотоодоосоо хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилт тавиад ажиллаж байна. Түрүүчийн Засгийн газрын үед эхлүүлсэн арай ч тасарчихаагүй байна. Явж байна. Гэхдээ бидний санасан хэмжээнд хүрэхгүй байгаа. Тийм учраас энэ түншлэлийн уулзалтын гол ач холбогдол бол цаашдаа МУЗН-ийн үйл ажиллагааны хүрээнд үйл ажиллагаагаар нь дамжуулаад нийгмийн эмзэг хэсгийнхэнд яаж туслах вюэ. Гамшиг болсон үед олон нийтэд яаж туслалацаа дэмжлэг үзүүлэх вэ. Ийм үед яаж хамтын ажиллагаагаа бэхжүүлэх вэ. Цаашдаа хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгээ тодорхойлж байна.
й
Ер нь бол МУЗН төрийн бус гэдэг байгууллагуудын дотроос нийгэмд хамгийн их хүрсэн гэж дүгнэдэг. Хамтран ажилладаг гадаадын түншлэгчид Монгол Улсын нийгэм эдийн засаг ийм багйаа үед боломжийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг гэж байна. Энэ чуулагнаар гарах үр дүн нь төр МУЗН ын хамтран ажиллах замыг зөв гаргах юм. Дэлхийн улс орнуудад ЭЗН-ээ дэмжиж, үндэсний хөрөнгө оруулагчид нь хамтарч нийгэмдээ чиглэсэн ажлыг хийж бйадаг. Тиймээс үндэснйи компаниуд МУЗН ын үйл ажиллагааг дэмжиж нийгмийн хариуцлагаа дээдэлсэн бйагууллага болно. Бйагууллаагыэ нэр хүнд нэмэгдэхээс гадна олсноо бусадтайгаа хуваалцснаар нийгмийн асуудлууд ч шийдэгддэг болно. Өнгөрсөн хугацаанд Төрийн ордоны иргэний танхимд Хүмүүнлэгийн салбарыг хэрхэн дэмжих тухай бодлогын баримт бичиг гарсан. Тэр дагууд олон ажлууд хийгдээд явна гэж бодож байна.
й
Олон улсын Улаан загалмай ба Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Зүүн азийн бүсийн төлөөлөгчийн газрын тэргүүн Мартин Филлер: Хойд солонгост хүний эрүүл мэндийг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангах ажлууд хийгдэж байгаа. Хятад улсад хөгжлийг дэмжих, амьжиргаа, эдийн засгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна. Бид энд ирсэн шалтгаан нь МУЗН. Өнөөдрийн байдлаар гамшигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд чиглэсэн ажлуудыг өргөн хүрээтэй хийж боломжууд байна. Монголын Засгийн газар МУЗН -д их анхаарч байгаа ч цаашид хоёр чиглэлд илүү анхаараасай гэж бодож байна. Нэгд, МУЗН-ийн хууль батлах. Хоёрт, хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагаандаа илүү анхаарал хандуулаасай гэж бодож байна. Хууль эрхзүйн үүднээс дэмжиж туслах хэрэгтэй.
бый
ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж: “Онцгой байдлын ерөнхий газраас МУЗН-ын хамтын ажиллагааны хүрээнд уулзалтад оролцож байна. Хүмүүнлэгийн тусламжийг цогцоор биелүүлэхэд бид хамтарч ажилладаг. МУЗН эх орны өнцөг булан бүрт буюу 21 аймаг, сумдад өөрийн төлөөлөл, сайн дурын ажилтантай. Тиймээс тухайн аймаг орон нутгийн Онцгой байдлынхантай хамтран ажиллаж, иргэд рүү чиглэсэн ажлыг түлхүү хийх нь шаардлагатай байгаа. Энэ чиглэлээр олон ажлууд хийгдэж байна.
й
Дашрамд дуулгахад, энэхүү олон улсын уулзалтын сүүлийн өдөр буюу маргааш Японы УЗН-ийн төлөөлөгчид Жайка байгууллагатай уулзах, Дамбадаржаа дахь Япон цэргүүдийн дурсгалын бунхан дахь Найрамдал төсөлтэй танилцана. Британы УЗН, Нидерландын УЗН-ийнхэн төсөл хэрэгжиж буй газруудад ажиллах бол Финляндын УЗН Өвөрхангай аймагт, Норвегийн УЗН Дархан аймагт ажиллах юм байна.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ