Нинжа нарын ниргэсэн газарт нөхөн сэргээлт хийнэ

img

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантулга, Хонгор нутгийн дуудлага хөдөлгөөний тэргүүн Д.Батболд нар Жаргалант суманд ажилласан байна. Сумын төвөөс 70 км-ийн зайд орших тус газарт бичил уурхайчид ашигт малтмал олборлодог ажээ. Эдгээр иргэд нөхөрлөлийн зохион байгуулалтад орж 17 нөхөрлөлийн 70 гаруй иргэд жилийн дөрвөн улиралд ажилладаг гэнэ.

.

Тэдгээр Бичил уурхайчид далайн түвшнээс дээш 3100м газарт байрладаг бөгөөд газрын хөрс нь мөнхийн цэвдэгтэй тул өвөл зунгүй гал түлж газраа гэсгээдэг юм. Бичил уурхайчдын ухсан нүхэнд тэр ч байтугай олон сая төгрөгийн үнэтэй хурдан морьд ч үхсэн тохиолдол гарсан ажээ.

.

Тэдний ярьж байгаагаар “Гэрт нь хариулахгүй гэдсийг нь өлсгөхгүй” өдөр хоногийг аргацаан энэ ажлаа хийдэг бөгөөд эвдэлж, сүйтгэсэн газарт нөхөн сэргээлт хийх талаар танилцуулахад дарга мэдэж байгаа гэх хариултыг өгдөг гэнэ. Жаргалант суманд бичил уурхай эрхэлдэг 100 гаруй иргэд байгаа аж. Дээрх газарт АНУ-ын Азийн сан болон Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын ажлын хэсэг ажилласан бөгөөд Азийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар нөхөн сэргээлт хийгдэхээр тогтсон байна.

.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

doloo:
sn sna shvv
2014-05-23