Ч.Улаан: Бондыг төсөвт тусгахыг зөвшөөрч байгаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжлүүлэн явагдаж байна. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж байгаа юм. Бондын эргэн төлөгдөх хүүг урсгал зардлыг гамнаж төлнө гэсэн саналыг УИХ-ын дарга З.Энхболд гаргасан байлаа. Гишүүд энэ саналд асуулт тавьж, саналаа хэлж байлаа.
5
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Чингис, Самурай бондоос хэдэн тэрбум төгрөгийн төлбөр хийгдэж байгаа вэ?
6
Сангийн сайд Ч.Улаан:
-Чингис бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрүүдийг төсвөөр дамжуул гэдэг яриа яригдаж байгаа. Бид бондыг төсөвт тусгахыг зөвшөөрч байгаа. Эрхзүйн зохицуулалт хийх ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна. ҮАБЗ-өөс чиглэл өгсөн учраас төсөл оруулна. Томоохон өөрчлөлт хийж, ажиллана. Чингис бонд жилдээ 114 тэрбум орчим төлбөр хийгдэж байгаа.
6
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр
-Чингис бондыг төсөвт оруулж болно гэж хэлчихээд бас болохгүй гэж хууль зөрчиж байгаагаа юу гэж тайлбарлах вэ?
6
Сангийн сайд Ч.Улаан:
-Төсвийн тогвортой байдлын тухай хуулиар Чингис бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрүүд хуулиар явагдаж байгаа. Цаана зарцуулалт нь төсвөөс гадуур явагдаж байгаа. Төсөв рүү оруулж ирнэ гэвэл бүх хуулиудад өөрчлөлт оруулна. Төсвийн хуулиар эдгээр бондуудын үйлчилгээний зардлыг төсөвт суулгаад баталж өгсөн. Төсвийн тогтвортой байдлын хуулийг эдийн засаг, санхүүгийн салбарт суурь хууль гэж тооцож байгаа. Энэ хуулиар тогтоосон өрийн хязгаар, ДНБ-ний алдагдлын хэмжээг зохицуулж яваа. Хууль хоорондын уялдаанаас шийдэгдээгүй зүйл байгаа нь үнэн. Өрийн хууль батлагдвал хамтад нь өөрчлөлт оруулъя гэсэн саналаа дэвшүүлсэн.
6
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
-Бондуудын өрийг төсөвт оруулж төлөхөөс өөр аргагүй. Урсгал зардлыг хямгадаж байж төлөх нь ч хуулиндаа нийцэхгүй. Би УИХ-ын даргыг энэ хуулиа татаж авахыг санал болгож байна. Зарим байгууллагуудын урсгал зардлыг 12 хувь хүртэл бууруулаад, заримыг нь өсгөж байгаа хоорондын зөрүүг гаргаж байна уу?
6
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-Ажлын хэсэгт урсгал зардлыг жигдэл гэсэн саналыг өгсөн. Ажлын хийсэн тодорхой урсгал зардлыг жигдэлсэн гэж байсан.
7
УИХ-ын гишүүн Б.Болор:
-Урсгал зардлыг жигд гарга гэж чиглэл бидэнд өгсөн. Тиймээс урсгал зардал жигд буурсан гэсэн хариулт өгсөн юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд "Нэгэнтээ жигд буурсан. Өрийн удирлагын сан байгуулагдаагүй байна. Тиймээс Өрийн сан байгуулагдахаар бондын хүү төлөгдөж эхэлнэ гэж тооцоод энэ саналаа татлаа" гэсэн юм.
7
Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна.
7
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ