Ц.Даваасүрэн: Бидэнд гарц алга
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотолыг хэлэлцэж байна. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгээс сонирхсон асуултдаа хариулт авч байгаа юм. Энэ оны төсөвт "00" дүнтэй тусгагдсан объектуудыг санхүүжүүлэхэд зарим эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас бонд гаргахаар санал оруулсан байлаа. Энэ нь хууль зөрчигдөх, Засгийн газарт өр нэмэгдэх гээд олон асуудал дагуулж байсан тул гишүүд саналаа хэлж байлаа.
6
УИХ-ын гишүүн С.Баярцогт:
Хөгжлийн банкаар дамжуулаад бонд гаргана гэнэ. Засгийн газар үүнийг хэдэн жил төлөх юм бэ? Хаанаас мөнгө гаргах вэ?
6
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-130 гаруй тэрбум төгрөгийн зам гүүр байна. Объектуудын ихэнх нь 70-80 хувийн гүйцэтгэлтэй. Үүнийг энэ жилдээ дуусгахгүй бол элэгдэнэ. Тиймээс ирэх жилээс төлөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкнаас бонд гаргахаас өөр аргагүй байна.
6
УИХ-ын дарга З.Энхболд:
-Улсын төсвийн алдагдлыг хаах асуудал Хөгжлийн банкинд хуулиар байхгүй. Дээр нь хууль зөрчинө шүү.
6
Сангийн сайд Ч.Улаан:
-Нарийн тооцвол нэг их наяд төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийн асуудал яригдаж байгаа. Гэтэл бид мухардалд ороод байна. Хэрвээ үүнийг дэмжих юм бол хууль зөрчинө. Өрийн тухай хуулиа ДНБ-ий 70 хувьд хүргэх шаардлагатай байгаа юм.
6
Хуульзүйн сайд Х.Тэмүүжин:
-УИХ дээр төсөв хэлэлцэхэд хүссэн хүсээгүй сонгууль нөлөөлдөг. Бид эрүүл сарууль, том зүйлээ эхлүүлэх төсөв бол 2014 оных. Манай салбарт үндэсэндээ гурван асуудал байна. Төсвийн тодотголтой холбогдуулан байнга танагдаж байгаа. Өнөөдрийн тухайд 50 хувь нь танагдаад байна. Шүүхийн цогцолборын барилга мөн зогссон. Цаг хугацаа алдвал өртөг нь нэмэгдэхээс гадна үйл ажиллагаанд доголдох талтай байна. Тийм учраас энэ тогтоолдоо тусгаж өгөөч ээ.
6
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
-Бид яах аргагүй хууль зөрчөөд яваад байна. Монгол Улс нэгмөсөн хуульгүй улс гэдгээ зарлачих хэрэгтэй. Хуулийнхаа зөрчлийг алга болгохын тулд өрийн босгоо нэмэгдүүлмээргүй байна. Бүгдээрээ одоо хууль зөрчихөө больчихъё.
6
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Хөгжлийн банкны тухай хууль байгаа. Дутуу баригдсан барилга байгууламжийг дуусгах ёстой гэдгийг дэмжиж байна. Гэтэл Хөгжлийн банкнаас бонд гаргуулвал хууль зөрчигдөнө. 500 тэрбум төгрөгийн бонд гаргачихвал Засгийн газар жагсаалт гаргана. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар УИХ төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталдаг. Тиймээс байнгын хороо энэ саналаа татаж ав.
6
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-Ажлын хэсэг дээр ярилцаад 138 тэрбум төгрөгийн замын ажлыг зогсоосон юм билээ. Уг нь 240 объектыг дуусгах байсан. Гэтэл нэмэгдээд 168 объектийг барих асуудал гарч ирсэн юм билээ. Гэхдээ үүний хариуцлагыг Сангийн сайд Ч.Улаан та хүлээнэ шүү. Нэг ажил эхлүүлчихээд өөрсдөө дутуу орхиод яваад байна. Үүний цаана компани хохироод байна. Бидэнд ямар ч гарц алга.
6
УИХ-ын дарга З.Энхболд:
-Энэ санал хураалтыг хураалгаж болохгүй. Засгийн газарт үүрэг өгөөд энэ хэлэлцүүлгийг хаавал яах вэ?
6
Сангийн сайд Ч.Улаан:
-Одоо үүний шийдэхгүй бол дараагийн тодолтголоор бид шийдэх гарцгүй орж ирнэ. Үүний цаана чинь амьдрал байна. Засгийн газар маш тодорхой санал оруулсан. Өрийн дээд хэмжээг ДНБ-ний 70 хувьд хүргэх хуулийн төслийг оруулж ирсэн. Сонгуулийн өмнө 2011-2012 онд шинээр баригдах объектуудын тоог хоёр дахин нэмэгдүүлсэн. Үүнээс бол өнөөдрийн асуудал үүсээд байна.
6
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Бид өөрсдөө чадахгүй юм байна, тэгээд ард түмнээсээ асуувал ямар вэ? "Битүү төсөв" баталснаас боллоо. Хөгжлийн банк бол битүү. Бонд битүү, Ерөнхий сайдын мэдэлд 50 тэрбум төгрөг бас битүү. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын хууль, Улсын төсвийн хуульд өөрчлөлт оруулахаас аргагүй болоод байна. Улсын төсөвт зайлшгүй суух ёстой сургууль, цэцэрлэгийн асуудал байна. Гэтэл төсвийн орлого энэ жил ямар байх нь вэ? Одоо дахиад 400 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтыг хасна гэж байна. Гэхдээ боломж байгаа гэж бодож байна.
6
Ийнхүү гишүүд Улсын төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хоёр дахь өдрөө үргэлжлүүлэн хэлэлцэж, гарц хайсаар байна.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ