Төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төсвийн тодотголын хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Банкны найдваргүй зээл өнгөрсөн оныхоос 110 тэрбумаар нэмэгдэж 220 тэрбум болжээ. Үүний 90 тэрбум нь улсын төсөвтэй холбоотой гэнэ.
df
Тиймээс үүн дээр гарц хайх хэрэгтэй гэж гишүүд тал талаасаа хэлэлцлээ. Учир нь энэ онд "00" дүнтэй тусгагдсан 240 гаруй объект дээр нэмж 160 гаруй объектыг санхүүжүүлэх шаардлага тулгарсан байна. Гэвч улсын төсөвт эх үүсвэр байхгүйгээс Хөгжлийн банкны бонд гаргуулах санал оруулжээ.
df
Хэрвээ Хөгжлийн банкнаас бонд гарган санхүүжүүлбэл энэ нь хууль зөрчсөн асуудал болно. Дээр нь ДНБ-нд эзлэх өрийн дээд хэмжээний хувиас хэтрэх гээд олон асуудал дагуулах юм байна. Тиймээс гишүүд гарц хайхаар хэлэлцэж байгаа юм.
df
Ийнхүү гишүүд Улсын төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусгаад Төсвийн байнгын хороонд шилжлүүллээ.
fg
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ