Ерөнхий сайд Н.Алтанхуяг Санкт - Петербургт хүрэлцэн ирлээ

img

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Санкт - Петербург хотод зохион байгуулагдаж буй Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор өчигдөр тус хотод хүрэлцэн ирсэн байна. 1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй энэхүү чуулган нь Орос улсыг дэлхий ертөнцтэй холбох, улс хоорондын харилцаанд гарч буй газар зүйн болон мэдээллийн саад тотгорыг арилгаж, бизнесийн хөгжлийн хэрэгсэл болгох зорилготой юм. Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь 1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн олон улсын томоохон арга хэмжээний нэг бөгөөд энэ жил 22 орны 2400 гаруй төлөөлөгч оролцохоор төлөвлөсөн байна.

.

Чуулга уулзалтад оролцох Ерөнхий сайдын бүрэлдэхүүнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн болон албаны бусад хүмүүс багтжээ.

.

Өнөөдөр “Өөрчлөлтийн эрин үеийн харилцан итгэлцэл” сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцсоны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүлээн авч уулзах  юм.

.

Мөн Засгийн газрын тэргүүн “Оросын төмөр зам” НХН-ийн ерөнхийлөгч В.И.Якунин, “Роснефть” НХН-ийн ерөнхийлөгч И.И.Сечин, нарын хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unshgich:
eronhii said altanhuyag zardalaa hemnehgvi ehneree daguulj yabdag ni yu be.toriin ailchlalt ailchlalt jum uu. ediin zasgiin chuulag uulzalt jum uu oilgomjgvi jumaa
2014-05-24
zochin:
ehneree daguuldag ni yu ve, tueiin ailchlal yum uu
2014-05-23
sagiu:
erinhii saiddaa batmunkh dayan haand hiij ugsun shig gutal hiij ugie. navsiagaad hereg alga
2014-05-23
sainaa :
hujaanuud tosood abz baigaa um bish uu maanag zini haana buuzikh baa
2014-05-23
suren:
enher ni uyn ch il garakh durtai um be dee. um uzsen l baimaar um.
2014-05-23
kkkkk :
manai muu maanag ch yah vee hu harin ehner ni yostoil turiin hund baimaar saihan avgai bna daa
2014-05-23
зочин :
еронхмй сайд маань бурхан халдунд тоордог шигээ тоороод хятадад уйгар шигжан юмуу мандуурт буусан юм бишуу энэ зурагт нэг ч орос хуг алга эсвэл орос хятад хоер их сацдаж байгаа еслолд нь хятадууд ажилладаг болсон юм болов уу манай залгай цагаан ингэж л баларанадаа
2014-05-23