Х.Тэмүүжин Хятадын дэд сайдыг урьжээ
БНХАУ-ын Хууль зүйн дэд сайд Жан Сү Жүнь энэ сарын 26-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлах гэж байна. Айлчлалын үеэр хоёр улсын эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах байгууллагын тогтолцоо, хорих ангиудын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, хууль, эрх зүйн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улс хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажлыг эрчимжүүлэх, хийгээд хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх боломж бололцооны талаар санал солилцох аж.
ө
Түүнчлэн, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, Жан Сү Жүнь нар Монгол Улсын Хууль зүйн яам, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах юм байна.
а
Монгол Улсын Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн урилгаар тэрбээр манай улсад айлчлах аж.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ