Хуулинд “золгүй байдлаар нас барсан” гэх зүйл анги байдаггүй
Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан Цагдан хорих 461 дүгээр ангид амь насаа алдсан. Түүний нас барсан шалтгааныг тодруулахаар Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Цагдаагийн хэлтсээс уг хэрэгт Эрүүгийн хуулийн 95.1-д зааснаар буюу “бусдыг амиа хорлоход хүргэх” гэсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь энэ зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэнд гайхаж буйгаа илэрхийлээд байгаа юм.
6
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нь золгүй байдлаар нас барсан. Монгол Улсын Эрүүгийн хуулинд “золгүй байдлаар нас барсан” гэдэг зүйл анги байдаггүй. Тиймээс золгүй байдлаар амь насаа алдсан бүх хохирогчид Эрүүгийн хуулийн 95.1 зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг юм. Шалгалтын явцад хохирогчийн нас барсан шалтгаан хүн амины хэрэг үү, өвчний улмаас уу гэдэг нь тодорхой болж, хэргийг хаах эсвэл өөр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн үргэлжлүүлэн шалгах эсэхийг шийддэг” гэж тайлбарлалаа.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ