Э.Бат-Үүл: Хашаандаа амины орон сууц барихад зориулж зээл олгоно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн хүрээнд "Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих" хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Уг хэлэлцээртэй холбогдуулан гишүүд сонирхсон асуултад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хариулж байна.
6
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Энэ төслийн хүрээнд гурван үе шаттай гэр хорооллыг хөгжүүлэхдээ эхний ээлжид Сонгинохайрхан дүүрэг, хоёр дахь шатанд Чингэлтэй дүүргийг хамруулжээ. Миний сонгогдсон нийслэлийн хамгийн том дүүрэг болох Баянзүрх дүүргийг гурав дахь шатанд буюу 2018-2024 онд хөгжүүлэхээр тусгажээ. Энэ хугацааг наашлуулах боломж байна уу? Нэгэнтээ 300 сая ам.долларын зээлийг авч байгаа тохиолдолд Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт ажлыг нь зэрэг явуулчихаж болдоггүй юм уу?
-Хэрэгжилтийн гүйцэтгэх сайн байх юм бол бусад үе шатны ажлуудыг тухай бүр нь наашлуулах бололцоотой. Энэ нь дэд бүтэцтэй холбоотой. Амгалан ДЦС, Гачууртын цэвэр усны станц зэргийг энэ жилдээ ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ зээлийн хэлэлцээрийн онцлог нь ажлын гүйцэтгэл сайн байвал Засгийн газар, гүйцэтгэгч тал хоёр тухай бүртээ мөнгөө аваад, хугацааг нь наашлуулж болно.
5
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Хөтөлбөрийн хоёрдугаар үе шатны зургаад ажил эрхлэлт, орон сууцтай болоход анхаарах асуудал тусгажээ. Мөн энэ зээлийн хэмжээ нь ДНБ-ий өрийн хэмжээнд багтаж байгаа юу? 2028 он гэхэд ядуурлын төвшин 30 хувиар буурна гэж заасан байна. Улаанбаатар хот ядуусгүй, бас агаарын бохирдолгүй болж чадах уу? 224 сая ам.доллар. Яагаад гэвэл Агаарын бохирдлын өнгөрсөн хугацаанд арилгах гээд өчнөөн тэрбум төгрөг зарцуулаад дийлээгүй шүү дээ.
-Баянхошуу, Сэлбэ гээд утааныхаа аман дээр байж байгаа хэсгээс эхэлсэн байгаа. Агаарын бохирдолтой тэмцэх гол арга бол дулаан, дэд бүтцийн үйлчилгээг хүргэх явдал. Энэ төслийг ч дулаан, дэд бүтцийг хүргэхээр тусгасан. Газрын га-гаар нь 21,120 хүн амтай 162 га газар. Нийтдээ хүн амаараа 400 мянган хүн амд хүрч үйлчлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалт явна. Хөтөлбөр дуусахад 12000-22000 ажлын байр бий болно. Азийн хөгжлийн банктай хийж байгаа 225 сая ам.долларын төслийн ажил ярьж байна. Хэрэгжээд эхлэхээр хувийн хэвшил ч оролцоно. Иргэдэд орон байраа засварлахад 6-12 сая төгрөгийн зээл, оронсууцжуулахад 8-24 сая төгрөгийн зээл иргэдэд олгогдох юм. Хашаандаа амины орон сууц барихад зориулсан зээл юм. 400 орчим аж ахуйн нэгж уг зээлийг олгосноор бий болно гэсэн тооцоо байгаа. Тавигдсан дэд бүтэц хөрөнгө оруулах нөхцөл бүрдэнэ. Нийтийн орон сууцны байшингууд уг зээлийг олгосноор баригдана. Үүнийг хувийн хэвшил хийнэ.
5
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
-Гэр хорооллын иргэдээс газрыг нь худалдан авахтай холбоотой маргаан гардаг. Энэ маргаанаас үүдээд төсөл хөтөлбөр хойшлогдох вий дээ гэсэн болгоомжлол байна.
-Өнгөрсөн хаврын НИТХ-ын шийдвэрээр газар өмчлөх ажлыг түр зогсоон шийдсэн. Бид шилжилт хөдөлгөөнийг зогсоох эрх байхгүй. Зөвхөн сонгуулийн үеэр л түр шийддэг. Одоо 1 сая 100 мянган иргэн газар өмчилж авах ёстой. Өнгөрсөн жил шилжилт хоёр дахин нэмэгдсэн.
5
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
-Энэ хөтөлбөр хэдэн өрхөд оногдох бол? Амины орон сууцанд 10 сая ам.долларыг өгнө гэж байна. Үүнд ямар өрх хамрагдах вэ?
-Нийгэм, эдийн засгийн үйлчилгээ шууд болон шууд бусаар хүрэх тооцоо нь 400 мянга хүн ам. Өөрийн орон сууцаа сайжруулах иргэдэд зориулж зээл олгоно. Төв зам дагуу бүдүүн магистрал явна. Энэ магистралын дагуу хашаандаа дулаан түгээх боломжгүй. Энэ нь нийтийн орон сууцны магистрал юм. Ингэж байж инженерийн үйлчилгээ жигд хүрнэ. Баянхошуу, Сэлбэ төвийн ТЭЗҮ хийгдсэн. Дараагаар Чингэлтэй, Хайлааст гээд үе шатны дагуу явагдана.
5
Бид энэ төслөө хийхдээ гарцаагүй хүн суурьших бүсэд хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол гадаадын зарим оронд хотоо задлах гээд хүн суурьшаагүй бүсэд байшин барилга байгуулсан нь эдийн засгийн хохиролд орсон.
5
Гишүүдийн олонх нь энэ төслийг дэмжиж, байр сууриа хэлж байна.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ