Гишүүд дугуйн спортын тамирчидтай уулзав

img

УИХ-ын гишүүн, Монголын Дугуйн Холбооны Ерөнхийлөгч Ж.Батзандан, УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нар өнөөдөр дугуйн спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлж оролцох тамирчидтай уулзаж, амжилт хүслээ.

й

Азийн аварга шалгаруулах тэмцээн 18 нас, 18-23 нас, насанд хүрэгчдийн гэсэн гурван насны ангилалаар явагдах бөгөөд манай улсаас Олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар дасгалжуулагчтай дугуйн спортын “Атилла” клубын 13 тамирчин оролцоно. Тэдний хоёр нь эмэгтэй тамирчид юм. Тамирчид маргааш өглөө 06 цагт Казакстан улсыг зорино. Олон улсын дугуйн холбоо болон Азийн дугуйн холбоо хамтран зохион  байгуулж буй энэхүү тэмцээнд МДХ-оос анх удаа өргөн бүрэлдхүүнтэйгээр оролцож байгаа юм. Өнгөрсөн 2013 онд Энэтхэг улсад болж байсан бол энэ жил Казакстаны нийслэл Астана хотод болно.

ый

Дугуйн спортын тамирчидтай уулзах уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өнгөрсөн 2013 оны  Азийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд  манай тамирчин Т.Энхжаргал амжилт гаргаж алтан медаль хүртсэн. Энэ удаагийн тэмцээнд  эх орноо төлөөлөн оролцож буй тамирчдад ихээхэн итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийлж, тамирчдад амжилт хүсэв.

ый

Харин УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, дугуйн спортыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Мөн нэн тэргүүнд дугуйн спортын шигшээ багийг бүрдүүлэх шаардлагатайгаас гадна цаашид  энэхүү спортоор хичээллэх сонирхолтой залуучуудад зориулсан тусгай ханан тойргийн цэнгэлдэх хүрээлэн байгуулах төлөвлөгөөтэй байгаа тухай дуулгав.

й

Дугуйн спортоор хичээллэдэг тамирчдад өвлийн улиралд бэлтгэл сургуулилт хийх нөхцөл цаг уурын байдлаас шалтгаалж  бүрддэггүй. Тиймээс цэнгэлдэх хүрээлэн байгуулж жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийх бүрэн боломжтой болно. Зориулалтын тусгай зам байдаггүй нь бэлтгэл сургуулилт хийхэд ихээхэн бэрхшээл учруулдаг талаар тамирчид хэлж байлаа.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ