Таван сайдын гараас Тавантолгой гарах болоогүй юу?

img

2010, 2011 онд шийдэл хүлээсэн халуун сэдвүүдийн нэг байсан Тавантолгой 2012 онд ч дулаанаа хадгалсан хэвээр байх уу гэдэг асуулт зайлшгүй гарч байгаа. Германы канцлер Меркелийн айлчлалын үр дүнд Эрдэнэс Тавантолгой компани, ББМ Оперта групп хооронд гэрээ байгуулагдан, цанхийн зүүн хэсгийн нүүрсийг олборлогчид тодорсон ч, баруун цанхийн хөрөнгө оруулагчийг тодруулах тендер хэзээ эцэслэгдэх нь тодорхойгүй байна. Ч.Хүрэлбаатараар ахлуулсан  Х.Баттулга, С.Баярцогт, Д.Зоригт, Н.Алтанхуяг нарын таван гишүүнтэй Ажлын хэсэг хэзээ Тавантолгойн тендерийг  гараасаа гаргах вэ гэсэн хүлээлт үүсээд удаж байгаа. Ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар эрхмийн тухайд оролцогч талууд хувь хэмжээ, урагшаа болон зүүн тийшээ явах төмөр замын асуудлаар манай улсын хувьд ашигтай хувилбар дээр тохиролцоонд хүрсэн. Сонголт хийхдээ туршлага санхүүгийн чадамж, олон улсын нэр хүнд зэргийг харгалзан үзэж гэрээ хэлцэл хийсэн. Нүүрсийг өндөр үнээр борлуулах, эцсийн хэрэглэгчдэд хүргэх, нүүрснээс шингэн түлш гаргах, кокс үйлдвэрлэх зэрэг нэмүү өртөг бий болгодог үйлдвэрүүдийг барихаар талуудтай эцэслэн тохиролцсон гэж хэлсэн ч, ТӨХ-ны дарга  тендер эцэслэгдээгүй гэдгийг баталгаажуулчихсан. Хэлэлцээрийн явцад БНХАУ-ын Шинхуа  групп 40, АНУ-ын Пибоди  24, Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувь /18:18/-ийг хамтран эзэмшихээр болсон юм бол шалгуур нь юу байв. Ямар шалгуураар компаниа 40, 24, 18, 18  гэж хувааж байгаа юм бэ. Солонгос, Японыг хассан шалтгаан юу вэ?  гэсэн асуултад: ...Япон болон солонгосын компанийг хасч байгаад, тэр хувийг нь монгол орос хуваагаад авчихсан юм ерөөсөө байхгүй ээ. Албан ёсны шийдвэр ерөөсөө гараагүй. Юу төөрөлдөөд байна гэхээр,  энэ консорциум дотор голлох юм байгаа.  Мицуи Шинхуа хоёр дотор Шинхуа нь голлоод, Оросын төмөр замын хувьд тэр нь голлоод япон солонгос нь дагаад яваа. Дараа нь хэлэхэд, үнэхээр япон ба солонгосын төлөөлөл манай албан түвшинд уулзахаараа монголд их баялаг байна, манайд өндөр технологи байна, энэ 2-ыг нийлүүлээд өндөр үр дүнд хүрнэ гэдэг. Яг хэлэлцээрийн ширээний ард суугаад япон болон солонгосын компаниуд нүүрс худалдаж авах саналаа л хэлсэн болохоос, технологийн саналаа гаргаагүй юм.  “Корес” –ын талынхныг  хүлээж авч уулзахад тэд өөрсдөө хэлсэн. Бид үнэхээр алдаатай юм хийжээ. Одоо нүүрс боловсруулах, нүүрснээс шингэн түлш гаргаж авах чиглэлээр тодорхой санал гаргая гэж хэлсэн. Нэгэнт урдах асуудлаар албан шийд гаргаагүй тул судлахад бид бэлэн байна гэж бид хэлсэн. Тэд нар өмнөд африкийн компанитай нийлээд, нүүрснээс түлш гаргах чиглэлээр ажиллахад бэлэн байна гэсэн, тэгэхээр солонгос японыг гаргаагүй, тэр дурдсан хувь бол эцсийн шийд биш гэдгийг хэлье” гэж Д.Сугар дарга ярьсан юм. Ингэж ярьсанаараа  Ч.Хүрэлбаатар даргын үгсийн үнэ цэнийг бүрэн утгаар нь алдагдуулж, Тавантолгойн тендер гацаад байна гэж харж болно гэдгийг баталгаажуулсан гэхэд болох биз. Ер нь бол улирах гэж буй энэ онд Засгийн газар  Таван толгойн ордыг ашиглах талаар гадаадын стратегийн хөрөнгө оруулагчдын дунд тендер явуулж, гэрээ хэлцэл хийн, улмаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд ҮАБЗ-д өргөн барьсан дүр зураг харагдсан. Гэтэл ТӨХ-ны дарга хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УАБЗ-өөр хэлэлцээгүй гэсэн зүйлийг ярьсан нь дахиад л ойлгомжгүй байдал үүсэхэд хүргэсэн. Гэсэн ч ҮАБЗ-ийн шинжээчид Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээ түүнтэй хамтран ажиллах гэрээний төсөл  Аюулгүй байдлын зөвлөлд орж ирсэн гэдгийг албан ёсоор мэдэгдээд, хариуцлагагүй зүйл олон байгааг тодотгосон. УИХ-ын 39, 40 дүгээр тогтоол болоод ҮАБЗ-өөс гарсан зөвлөмж тэмдэглэлүүдэд  тусгасан зүйлсийг гэрээний гадна үлдээсэн талаар дуугарсан. Тухайлбал, гэрээнд  дэд бүтцийн асуудал нилээн тусгагдсан гэж Ажлын хэсгээс мэдэгдээд байгаа ч, үнэн хэрэгтээ  дэд бүтцийн асуудал нь Таван толгойн уурхайгаас Даланзадгадын төв хүртэл 100 км зам, мөн Тавантолгойн  уурхайгаасаа Цогтцэций орох 7 км орох замыг л түүн дээр тусгаж оруулсан. Өмнөговь руу Гашуунсухайт руу зам  тавихыг гэрээн дээр тусгасан зүйл байхгүй хэмээсэн нь олонд ил болоогүй гэрээний үнэн төрхийг илчилсэн явдал юм. Улмаар, ҮАБЗ-ийн шүүмжийг Тавантолгойг эргэлтэд оруулах Ажлын хэсэг анхааралдаа авсан нь Өмнийн говийн бүтээн байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг гишүүд нь баталсанаас харагдаж байгаа. Тогтоолын хүрээнд Тавантолгойн орд газрыг түшиглэн барих цахилгаан станцын техник-эдийн засгийн үндэслэл, холбогдох судалгааг 2011 онд дуусгаж, тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх нөхцөлтэйгээр барих ажлыг 2012 оны II улиралд багтаан эхлүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хариуцуулсан. Мөн Тавантолгойн нүүрсний орд-Гашуунсухайтын боомт чиглэлийн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай 245 км хатуу хучилттай авто замын хүчин чадлыг нэмэгдүүлж дөрвөн зорчих хэсэгтэй болгох, шинээр өргөтгөх хоёр зорчих хэсэг бүхий авто замыг тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх нөхцөлтэйгээр хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэн, зам барих ажлыг бусад хөрөнгө оруулагчдын оролцоотойгоор хэрэгжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д мөн хариуцуулсан бөгөөд дөрвөн зорчих хэсэгтэй дээрх авто замыг нийтээр ашиглах нөхцөл, тарифыг тогтоож, засвар арчлалтын ажлын гэрээг хөрөнгө оруулагчидтай хийх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаар болоод байгаа харагдаж байна. Тэгэхээр нэг талаас дутуу гучуу алдаагаа зассан харагдаж байгааг онцлох нь зөв бизээ. ҮАБЗ болоод шинжээч, судлаачид баруун Цанхийн тендер Монгол Улсын эрх ашгийг, Монгол Улсын хууль дүрмийг зөрчиж байгаа талаар ярьж хэлж буйн үр дүн гэж гарах ёстой. Улсын төсвөөр хайгуул хийсэн бол Монголын тал 51 хувийг эзэмшинэ гэж хуулиндаа  тодорхой заачихсан. Гэтэл Хятадын мэдэлд 40 хувиа өгөхөөр шийдвэрлэснээ сайн гэрээ болсон гээд зогсоцгоож байгаа нь болчимгүй хэрэг гэдгийг ч ярьж байгаа. Учир нь Шинхуа нэмээд 11 хувийг авахад л Монголын төрөөс давсан мэдэлтэн болж хувирах боломж харагдаад байгаа гэдгийг Ж.Батзандан хэлж байсан юм. Ерөөс стратегийн ордуудын хувь заяаг төрийн толгойд суусан хэдэн сайд нийлэн шийдэхдээ төр, түмний эрх ашгийг уландаа гишгэж байгаа тухай сануулга одоо ч хүчинтэй хэвээрээ байна. Э.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тийм шүү. Өөр байдлаар зар сурталчилгаагаа хийхгүй бол хулхи юм шахах гээд байгаа дүр төрх ажиглагдаж байна.энэ нэг сунжирсан бичвэр ер нь хүмүүсийг залхааж байна.
2011-12-13
USA-s irsen uzuulelt saitai, tsoo shine notebook zarna. Uzuulelt: HP Pavilion dv7, Intel (R) Core(TM) i5-2410QM, CPU @2.30GHz, 2nd generation Core processor, 700GB 5400prm HDD, 8GB DDR3, Mobile Intel(R) HD graphics, Radeon (TM) HD 6490M, 10/100/1000Mbps, Wireless LAN, DVDRW, Built-in webcam, 17.3” HD widescreen 1600x900, 5.5 hours battery. Une: 1000$ Utas: 88100089
2011-12-13
Mongolchyyd oorcnoo yxaad zarax ajiliig l gadniixand zarj xoljix geed xen xediig ali taliin xalaacand xiix bol geed xyleegeed bgaa ylc daa Nyyrcee yxaad zaraad bgaa jishee xajuuxand ni Energy resurs Baga taban tolgoi bn Mongol xyn ajilgyi orlogogyi zorilgogyi bx ni erx barigchdad ashigtai Nyyrciig Xyatad Amerik Oroc Japan Korea xyn yxaj gargaxaar yne xyrdeg ym xaana ch baixgyi
2011-12-13
1000zahia bol hamgiin hulhi sait sh uu humuusee. hujaagiin hyamd baraag USA-s irsen geed hyamdhan zardag sh dee!!!tanaih uur argaar reglamaa hiivel deer baihaa!
2011-12-13
Тийм шүү. Өөр байдлаар зар сурталчилгаагаа хийхгүй бол хулхи юм шахах гээд байгаа дүр төрх ажиглагдаж байна.энэ нэг сунжирсан бичвэр ер нь хүмүүсийг залхааж байна.
ТТ-г ашиглах асуудал мухардалд орчихсон
2011-12-12