“Шар хад” галзуугийн эмнэлэг биш

img

Олон хүн тэнд зөвхөн галзуу, солиотой хүмүүс л очдог, эмч нар нь өвчтөнөө хүлж байгаад хүчтэй тариа хийж номхруулдаг, зарим тохиолдолд эрүүл хүнийг аваачиж хэвтүүлэн галзуу солиотой болгодог гэдэгт итгэдэг бас цэрвэдэг. Энэ бол бидний нэрлэдгээр “Шар хад”-ны эмнэлэг. Уг нь энэ эмнэлэг ЭМЯ-ны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв гэсэн албан ёсны нэртэй. Бид энэ удаагийн сурвалжлагаа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Хүүхэд өсвөр үеийн тасаг”-аас бэлтгэлээ. Журмын дагуу эмнэлгийн захиргаанаас зөвшөөрлөө авч, амбулатори руу орлоо. Энд үзүүлэхээр ирсэн хүмүүсийг эмч нар хүлээн авч, үзлэг хийдэг аж. Амбулатори төсөөлж байснаас хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Дүүрэг тус бүрийг хариуцсан эмчтэй байх бөгөөд тэдний өрөөний гадна болон хүүхдийн эмчийн үүдэнд 20 гаруй хүн дугаарласны дунд 2-3 настай жаахан хүүхдүүд байв. Ийм бага насны хүүхэд сэтгэцийн эмнэлэгт хандах болсон шалтгааныг эмчээс асуухад "тухайн хүүхдийн мэдрэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй ч бие махбодийн хөгжил нь үеийнхнээсээ хоцрогдолтой, нас нь болчихоод байхад хэл, хөлд орохгүй тохиолдолд эцэг эхчүүд бидэнд ханддаг. Ер нь сэтгэцийн өвчин хүний аль ч насанд илэрч болдог" гэсэн хариулт өгөв. Хүүхэд бүрэн төлөвшөөгүй учраас ярилцаж онош тогтоох боломжгүй байдаг аж. Харин бодисын солилцоог идэвхжүүлэх эмчилгээ болон гэр бүлийн хүрээнд, тоглоомын аргаар засдаг байна.

ө

СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн тасаг нь хүүхдэд сэтгэл заслын эмчилгээ хийдэг улсын хэмжээний ганц байгууллага. 25 ортой энэ тасагт жилдээ 200-250 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг бол сэтгэлзүйн зөвлөгөө авч гадуур үйлчлүүлдэг хүүхэд үүнээс илүү олон байдаг гэнэ. Энд сэтгэцийн эмгэгтэйгээс гадна сэтгэцийн тулгамдсан асуудалтай, стресс, мэдрэлийн ядаргаанд орсон, сэтгэлзүйн гэмтэлтэй, компьютер тоглоом, газ зэрэгт донтсон хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг. Одоогоор уг тасагт компьютер тоглоомонд донтсон гурван эрэгтэй, нэг эмэгтэй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэдний тасагт ороход 11-15 насны гурван хөвгүүн орон дээрээ суугаад, шоо эвлүүлэн тоглож байв. Яагаад энд ирснийг нь асуухад 15 орчим настай хөвгүүн “PC-нд донтоод эмчилгээ хийлгэхээр ирсэн. Байнга тоглодог байсан болохоор нүдэнд харагдаад хэцүү байсан ч эмчилгээ хийлгэж, сэтгэл засалд явснаар тоглоомоо бодох нь арай гайгүй болж байна” гэсэн хариултыг өгч байв. Сүүлийн таван жилийн судалгаанаас харахад компьютер тоглоомонд донтон, хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн тоо жил тутам өсч буйг эмч онцолсон. Өнгөрөгч онд 31 хүүхэд эмчлүүлсэн бол он гарснаас хойших таван сарын хугацаанд 20 гаруй хүүхэд эмчилгээ хийлгэжээ. Эдгээр хүүхдэд үндсэн эмчилгээ болох сэтгэл заслаас гадна биеийн эсэргүүцэл сайжруулах, шаардлагатай үед тайвшруулж нойрсуулах эмчилгээг хийдэг аж. Мэргэжилтний хэлснээр бага насандаа эхийн хайр халамж, гэр бүлийн халуун дулаан амьсгалд өсөөгүй, гэр орондоо хэн нэгний дарамтад амьдардаг, өөртөө итгэх итгэлгүй, бие даан төлөвшиж чадаагүй хүүхдүүд компьютер тоглоомонд донтох нь элбэг байдаг гэнэ. Учир нь тэд дээр дурьдсан шалтгаануудаас болж үүссэн стрессээ тайлж, тайвшрах, дарамттай газраас зугтаж өөрийнхөөрөө байхын тулд компьютер тоглоомын газарт хонож өнжин тоглосоор эцэстээ донтдог. Газ үнэрлэх шалтгаан нь ч мөн стресс, бухимдлаа тайлахын тулд байдаг аж. Хүүхдүүд 10-14 хоногийн хугацаанд хэвтэн эмчлүүлээд бүрэн эдгэрдэггүй ч аливаа зүйлд донтохын бурууг ойлгож, хөндийрөх аргаа олоод гардаг. Харин цаашид тоглох эсэх нь тухайн хүүхдийн хичээл зүтгэл, гэр бүлийн орчин, багш болон найз нөхдийн хандлага, уруу таталтад өртөх зэргээс шалтгаалдаг байна.

ө

Архичин, тамхичин ээжийн хар сүүдэр

ө

СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн тасгийн зузаан модон хаалга үргэлж дотроосоо цоожтой, сувилагч эмэгтэй хэн нэгнийг оруулах болон гаргаад хаалгаа цоожилно. Тасагт нэвтрэхийн тулд хаалганы хонхыг нэг удаа дарна. Биднийг энэ зааврын дагуу ороход гурав дөрвөн хүүхэд уйлсаар, хаалга нээсэн сувилагчийн араас гарч ирсэн юм. Тэдний нүд, нүүр, ам зэрэг нь энгийн хүүхдийнхээс арай ондоо. Тэд хүүхдийн тасагт байнга эмчилгээ хийлгэдэг оюуны хомсдолтой хүүхдүүд аж. Бүгд бага насныхан шиг харагдаж байсан ч тэдний биеийн хөгжил энгийн хүүхдийнхээс хоцрогдолтой учраас ингэж харагддаг гэнэ. Оюуны хомсдол нь удмын шалтгаантай, төрөхийн гэмтэлтэй байж болох ба хүүхдийг эхийн хэвлийд ураг байх хугацаанд нь хорт бодис буюу архи, тамхи хэтрүүлэн хэрэглэсэн. Мөн хүүхэд гурван нас хүртэлх хугацаандаа ямар нэгэн тархины гэмтэл авсан, хүнд өвчний улмаас удаан хугацаагаар ухаангүй байсан тохиолдолд үүсдэг байна.

ө

Тамхичин, архичин эхийн хэвлийгээс төрж, ийм байдалтайгаар насыг барна гэж бодохоор эмзэглэх сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Сувилагч эмэгтэйгээс эдгээр хүүхэдтэй ажиллах хэцүү юу гэж асуухад “Хэцүү гээд байх юмгүй ээ. Энд байгаа, байнгын эмчилгээтэй байдаг 11 хүүхэдтэй чин сэтгэлээсээ харьцах хүн хэрэгтэй. Зүгээр л сэтгэлээсээ хийх ажил” гэж хэлсэн юм. Оюуны хомсдолтой хүүхдүүдэд нөхөн сэргээх буюу хоолоо идэх, хувцсаа өрөө угааж өмсөх зэрэг энгийн зүйлийг зааж, хийж хэвшүүлдэг байна.

ө

Биднийг эмчтэй ярилцах, хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн өрөөгөөр орох зэрэгт байнгын эмчилгээтэй хүүхдүүдийн машин болж тоглох, хоорондоо ойлголцох гэж шулганах, уйлах зэрэг чимээ тасарсангүй. “Шар хад”-ны эмнэлэгт зөвхөн галзуу солиотон, хэвийн бус хүн ирдэг гэдэг нь үеэ өнгөрөөсөн ойлголт. Тэнд стресс, ядаргаа, сэтгэл гутрал, сэтгэлзүйн дарамтад орсон хүмүүсийг хүлээн авч, зөвлөгөө өгч, эмчилгээ хийдэг. Судалгаагаар манай улсын нийт хүн амын 80 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж тогтоогдсон байдаг аж. Стресс, сэтгэл гутралд орох, огцом уурлах зэрэг асуудал үүсээд байгаа бол СЭМҮТ-д хандан зөвлөгөө авч, шаардлагатай тохиолдолд хэвтэн эмчлүүлэх боломжтой юм.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шархад гэр булиин хунии захиалгаар ажилдаг,эруул овчинтэи нь хамаагуи халамж групп эмнии монгииг авах зорилгоор ,ганц бие хунииг асран хамгаалагч нь цагдаатаи хамтран хэвтуулдэг , монгииг нь хувааж авдаг ,мафиин газар даа
2023-04-01
дугаар чинь хэд юм бэ
2022-05-06
Иргэн:
Шархадни ажилчадийг шалгаж шүүдэг хэн ч байхгуй улсаас нь заасан хэдэн хуулиараа төрий бариад өвчтөнгүүдэрээ тоголчдог
2021-08-27
Иргэн:
Шархадны ажилчад нь өөрсдөө өвчтөй эрх мэдлээ ашиглаж тэнд байгаа хүмүүсээ дээрэлхдэг гаж донтонгууд
2021-08-27
Иргэн:
Шархадны ажилчад нь өөрсдөө өвчтөй эрх мэдлээ ашиглаж тэнд байгаа хүмүүсээ дээрэлхдэг гаж донтонгууд
2021-08-27
Иргэн:
Халамж авагсдын 90 хувь нь сэтгэцийн өвчтэй гэж жүжиглэдэг гуйлгачид. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь СЭМҮТ-ийн байрладаг Баянзүрх дүүрэгт харьяалагддаг. Мэдлэг туршлагаараа ноль СЭМҮТ-ийн их эмч нараас болж бас хахууль авдаг СЭМҮТ ба халамжийн ажилтнуудаас болж хайран улсын мөнгийг эдгээр гуйлгачдад өгөөд байх юм. Шизофрени өвчин бол хавдар шиг баян өвчлөгсдийн тоо нь ядуу өвчлөгсдийн тоотой адил байх ёстой өвчин юм. Тархины томограф эсвэл тархины дулааны бичлэг гэх мэт техникээр жинхэнэ өвчтөнүүдийг ялгаж болдог гэж дуулсан. Манай сэтгэцийн салбар Барууныхаас 100 жилээр хоцорч байна.
2019-12-15
Эрка:
Шар хад гэхээрээ хүмүүс нээх айиар сэжиглээд байдагаа болиочээ энэ эмнэлэгт тийм ч аймар хүн байхгүй л байгаа биз дээ тэр шар хаданд амьдардаг гэхээр сэжиглээд бдг хүмүүст хандаж хэлэхэд битгий маягла
2016-04-14
монгол:
шархаданд хүмүүс ганцхан сэтгэцийн өвчтэй хүмүүс амьдардаг гэж ойлгохын ихэнх хүмүүс зүгээр хүмүүс ч бас амьдардаг шдээ
2015-01-04
монгол:
шархаданд хүмүүс ганцхан сэтгэцийн өвчтэй хүмүүс амьдардаг гэж ойлгохын ихэнх хүмүүс зүгээр хүмүүс ч бас амьдардаг шдээ
2015-01-04
mongol:
mongol ter chigeeree n ch yu ym, gevch stress-tei humuus ih bolson bn lee shuu. zugeer yrij bhad l dormojloloo gene, ugnii aldaa haina, bainga ooriigoo sul doroi gej medersentei l holbootoi baih daa hoorhii. er n bol setgel sanaanii huvid eruul hun engiin, dolgoon, bu*d urgelj saihan setgegdel toruulj harit*g ym l daa. getel neleed humuus hoortson yvah boljee, zarimdaa jaahan amraach gej helmeer sanagdhiim daa. ubsatai sorgoldood, goochlood, diileh geed baigaa humuus bol oorsdiigoo ter chineegeeree dutuu uneldeg, dotroo mash ih asuudaltai, ooriigoo aldchihsan yvaa humuus baidag ym bn lee shuu taminee!
2014-05-28
zochin :
ene niigemd mongol ter chigeeree l hetsvv b.na shunaltai hvn ch ih b.na orgvi hvn ch alga bvgd l streestei amidarch b.na da
2014-05-27
ссссс:
iганц шар хад биш ээ биш. монгол нийтээрээ галзуугийн бальниц хэхээ
2014-05-25
bolor:
naad 2 emnelgee salgaachee
2014-05-24
далай лам уу гэх:
далай лам гэхээр зарим хүмүүсийн инээд хүрэх байх.гэтэл тэр үгсээс нь ганц нэгийг уншаад үзхэд хүн гэж амьтан яавал үйлийн үрээ өөртөө хураахгүй зөв амьдрах вэ гэсэн ухаантай олон сургааль нь үнэхээр бас мэдэж баймаар юм шиг байна лээ..уур,мунхаг,тачаал,шунал.гэдэг бол улс орноо ч сүйрүүлэх хэмжээнд хүргэдэг гэсэн ард түмэнд хандсан үг байсан чинь,нэг монгол хүн- тэгээд төвдүүд баяжиж олигтой явсан нь хаана байгаан гээд л тачаадчихаж байгаа юм чинь..хэхэх.тэгхээр эрүүл сэтгэж архидалт,зан ёс суртхуунаа засах гэж хичээе.хүмүүсээ..энэ эмнэлэгийг дэлхийн хэмжээний боловсон,хүн буруу ойлгодоггүй,сэтгэл зүй мэдрэлийн асаргаа зөвлөгөөний төв болоосой гэж хүсье.
2014-05-24
хххххх:
хөөрхий дөө гэмээр ч юм шиг.монголчууд бүгд л сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай нийгэмд амьдарч байх шиг байна доо.зарим нэг нь бол хүнд атаархаж хүнийг илүү урдаа гишгүүлэхгүйн донтой болж тэрийгээ эрүүл ухаантай гэж үзэх ч хүн байна.гэтэл тэр нь ч сэтгэл зүйн өөрчлөлт өвчин биз дээ,улс төрийнхөн бол бүгд л нотой болоод байгаа юм шиг..ард түмэн нь хэнээс хэдийг илүү долоож билүү хураах вээ гэсэн бас нэг өвчтэй.аргагүй дээ.баяжиж,ядуурч байгаагийн л гай болж байна.шунал тачаалаа дарцгаа найз нараа.
2014-05-24
zaya:
emch naraa gadagsh ni sain surgamaar bnaa. uvchtei tom humuusiig zygeer horih bish agaart ajil ene ter hiilgeed emchilvel ur duntei sanagddag shuu. suvilagch nar ni bol mundag shuu.
2014-05-24
бөнодпддррө:
чахролллддхаөбро
2014-05-24
стреес:
галзуурхад ганц хуруу дутуу хүмүүсийг эмчилж өгнөө
2014-05-24