Европт дуурсах монгол аялгуу
Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид өнөөдөр 15.00 цагт Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж байна. Хөөмий, уртын дуу, бий биелгээ зэрэг ардын урлагийн бүтээлийг толилуулах энэхүү хөтөлбөрөөрөө Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрынхан Европын орнуудаар аялан тоглолт хийх юм байна. Эх орноо сурталчлан таниулах тус аялал нь ирэх лхагва эхлэх бөгөөд гурван сарын турш үргэлжилж, Европын холбооны 40 гаруй оронд хүрэх юм.
а
Монгол Францын соёлын төв болон “Үүрдийн Монгол” төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулж буй уг аялан тоглолтоор хөөмий, уртын дуу, бий биелгээ зэрэг ардын урлагийн үзүүлбэрүүдээ гадаадын үзэгчдэд толилуулах юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ