Цагдаагийн гутал, агсамжийг эх орондоо үйлдвэрлэж байна
Өнгөрөгч 2013 оны есдүгээр сард Ерөнхийлөгчийн зарлигаар цагдаагийн хувцасны шинэ загварыг баталсан. Үүний дагуу өнгөрөгч сараас цагдаагийн албан хаагчдад шинэ загварын хувцас өмч үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Нийт 7000 гаруй албан хаагчийн дүрэмт хувцсыг Турк улсад хийлгэсэн нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнгүй гэх шүүмжлэлд өртөж байсан билээ.
бө
Тэгвэл цагдаагийн албан хаагчдын өвлийн хангалтанд өгөх гутлыг үндэсний “Хос аз” компанид үйлдвэрлэж байна. Алба хаагчдын өвөл өмсөх гутал нь үхрийн ширэн арьсаар, гурван давхар цэвэр хонины ноосон улавчтайтайгаар хийгдэж буй юм байна.
ыб
Мөн цагдаагийн алба хаагчдын шинэ агсамж буюу жижиг хэрэглэлийн савыг үндэсний үйлдвэрлэгч “Мэргэн тур” компанид үйлдвэрлэж байгаа тухай ЦЕГ-аас мэдээлсэн.
бө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ