Т.Туяа: Соробан нь хүүхдийн тархийг хөгжүүлж чадваржуулдаг

img

Монгол-Японы соёлын төвд Соробан сампингийн үндэсний аварга шалгаруулах уламжлалт баяр боллоо. Энэ удаагийн баярт USMAS буюу Ментал арифметикийн олон улсын холбооны Ерөнхийлөгч ноён Дино Вонг, тус холбооны сургагч багш хатагтай Женни Яап нар МХЗССХолбоо болон Оюуны тулга дунд сургуулийн урилгаар хүрэлцэн ирж, оролцов.

1

Соробаны баярыг Монголын хүүхэд, залуучуудын соробан сампингийн холбооноос  дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа юм. МХЗССХ нь USMAS-ийн 58 дахь гишүүнээр элсэн. Манай улсаас хоёр удаа Олон улсын тэмцээнд амжилттай оролцож, хүрэл, мөнгөн медаль хүртээд байгаа билээ.

Монголын хүүхэд, залуусын соробан сампингийн холбооны тэргүүн Т.Туяа болон USMAS буюу Ментал арифметикийн олон улсын холбооны Ерөнхийлөгч ноён Дино Вонг нараас сампингийн сургалтын хүүхдэд нөлөөлөх ач холбогдлын талаар тодруулсан юм.

1

Т.Туяа: Сампингаар хичээллэснээр тоог хурдтай бодохоос гадна аль төрлийн хичээлд хандах хандлага нь өөр болж байгаа юм. Гадаад хэлний цээжлэх чадвар нь хөгжинө. Манай нэг ээж ярьж байсан. Хүүхэд нь нэгдүгээр ангид ороод 18 үсэг нүдлэх гэж хоёр сар гаран болсон. Гэтэл манай сургалтад яваад үлдсэн үсгүүдээ долоо хоногийн дотор тогтоосон гэж байсан. Энэ бол сампин гэхээсээ илүү сурах чадварыг дээшлүүлж байна. Яаж хурдан бодох вэ, яаж хурдан цээжлэх вэ, ой тогтоолтоо сайжруулах уу гээд. Дээр нь зохион байгуулалт сайтай болдог. Баруун гарын таван хуруун дээр жишээлэхэд эрхий хуруу логик сэтгэлгээ хөгжүүлдэг, долоовор хуруу зүүн тархины бүтээлч чадварыг сайжруулдаг. Дунд хуруу ой тогтоолтыг сайжруулдаг. Ядам хуруу харах, чигчий хуруу сонсох чадварыг хөгжүүлдэг гэж Америкийн их сургуулиудын эрдэмтдийн судалгаагаар дүгнэсэн байдаг. Тиймээс энэ бол сампин биш, тархийг хөгжүүлж, чадваржуулдаг юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ судалгаагаар америкийн эрдэмтэд Нобелийн шагнал хүртсэн. Японд сампингийн сургалт 1989 оноос эхэлсэн байдаг. Манай улсын хувьд одоо дөрөв дэх жилдээ сампингийн сургалт явагдаж байна. Сурч чадахгүй нэг ч хүүхэд байхгүй. Олон улсын багш нар хүүхдээс яаран үр дүн битгий хүлээ. Ажигла, ажигла, хар гэдэг юм билээ. Харин манай багш нар болохоор "сайн, дунд, муу. Чи чадаж байна, чи чадахгүй байна" гээд хүүхдээ ангилчихдаг. Энэ ангилал нь хүүхдийг айлгачихдаг. Хятадаас гаралтай. Хүүхүүдийн хурдтай бодож, сэтгэж байгаа нь сампингийн үр дүн. Гэхдээ үүнд дан сампингаар бодож сургаад  зогсохгүй, хүүхдийн тархийг хөгжүүлж байгаа. Энэ онд манай хүүхдүүд өмнөх амжилтаасаа илүү амжилт гаргана гэж бодож байна гэлээ.

1

Дино Вонг: Сампинг сурснаар хүүхдийн тархийг хөгжүүлж, сэтгэх чадварыг сайжруулдаг. Баруун зүүн тархи зэрэг хөгжүүлдэг. Хуруу болгоны өндөгний цэг тархийг хөгжүүлдэг. Ингэснээр хүүхдийн тогтоох чадвар сайжирна гэсэн юм.

1

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chim:
haana baidagiin bol bi huugee suulgah gesiin olon baidag uu sain gazariig ni heleed ogooch
2018-01-24
agi:
Bi hvvgee dunguj neg honj bga ywuulaad vr dvn ni hed ywaltaas haragdah bol
2017-05-05
Батгэрэл:
Сайн уу манай хүүхэд яваад сайн болж бгаа .гэхдэр бүгдийг нь зөв бодно даанч удаад байх юм яаж хурдан болгох уу .сургалтанд яваад 1 сар л болж бгаа 5 настай зөвөлгөө өгөөч утас 90349797
2016-11-28
Зочин:
Энэ судалгаагаар америкийн эрдэмтэд нобелийн шагнал авсан гэнэ үү кккккккк залилан
2016-08-03
zochin :
surgalt huuhded uneheer ogoojtei shuu bayarlalaa huuhduud ih zuil surch mundag bolj bn aa
2014-05-29
tuya:
sain baina uu olon humuus sanal setgegdel bichij baigaad bayartai baina aa ta buhnii bichsen buhniig anhaaraltai unshlaa bayarlalaa hamtarch ajillahad belen baina aa minii utas 99110605 zalgaarai
2014-05-29
xaxa:
yumaa oilgoj unshval dr yumsan. 1989 ond surgalt yavuulj irsen gej bn.. end yamarch uussen gesen yum algadaa.. yumaa oilgoj unsh!!
2014-05-26
zochin:
bi yopond 10 jil bj bgaad say nutagtaa irsen. tend amidarch bhdaa l sorobangiin jiukiug sonirhoj huuhdee surgah yumsan gej boddog bsan. mongold irsen chini ashgui bn. bayarlaad zun ohinoo yawuuldag yum billuu gej bodson chini ene tuya gedeg zahiral yopond 1989 ond uussen ch geh shig yamar ch sorobangiin talaar oilgoltgui yarisan bh yum. bi l law ene hund itgej ohinoo yawuulj chadahgui yum bn. iim medleggui tegeed hunmuusiig medehguigeer ni dalimduulaad huuraad bj bolohgui shuudee.
2014-05-26
зочин:
48 tsag n 540000 .anhan shat
2014-05-26
muugii:
tulburiig ni bagasgaj boldoggui yum uu. manai huuhed yavah ih durtai bsan. surgaltiinhaa tulburuu bagasgaj ugnu uu gej huseh bna daa
2014-05-26
цэндээ:
төлбөр нь үнэхээр их өндөр гэдэгтэй хэн ч маргахгүй. төлбөрөө багасгах юм бол суралцах хүүхдүүдийн тоо өсөн. тэр хэмжээгээр сургалтын төвүүдийг олшруулж, багшлах боловсон хүчнийг чадваржуулж байж энэ талаар ярих нь дээр байх гэж бодож байна.
2014-05-26
zochin:
minii ohin ene surgaltand 6 sar suusan6 ur dun neleed garsan etseg ehchuud bid huuhdee ireeeduid bolowsroltoi negen bolgohod chuhal noloo uzuuleh surgalt gj uzejbn
2014-05-26
ty beats:
3 sariin 260 sht
2014-05-25
зочин:
энэ бол гадны соелыг дэлгэрүүлэх гэсэн бодлого монгол хүний тархи төрхийн маш их чадвартай байдгийг бид өөрсдөө мэдсээр байж нэг хэсэг хүний мөнгө хийх арганд автах хэрэггүй тэгээд одоо сампин зааснаас шу-ны сүүлийн үеийн дэвшилтэт технологи, эх оронч үзэл, бие бялдрын хүмүүжил олгох хэрэгтэй юм биш үү
2014-05-25
zochin:
harin tii arai unetei sh dee tolboroo bagadgaj boldoggui yum bh daa
2014-05-25
зочин:
сампингаар тоо боддог өвөө эмээ нар зөндөө л байгаа ш дээ тэд нараар үнэгүй заалгахгүй юу даа
2014-05-25
жаран хөлт:
нээрээ тэнэг өндөр үнэтэй юм билээ. бараг их дээд сургуулийн төлбөртэй тэнцмээр. ингэж хэт ашиг хөөснөөс арай боломжийн үнээр илүү олон хүүхэд хамруулах менежментийн бодлого явуулахгүй дээ.
2014-05-25
solo:
harin tiimee het ih unetei yum bilee het ih ashig huuguud bga yum bishuu
2014-05-25
нэгэн ээж:
би хоёр хүүхдээ энэ сургалтанд суулгах гэсэн боловч төлбөр нь хэтэрхий үнэтэй байсан болохоор чадахгүй байгаа. уг нь сампингийн дугуйланг би дэмждэг, хөдөө орон нутагт явагддаг юм билээ. үнэ төлбөрийг нь бууруулж болохгүй юм уу? хүүхдүүд маань явахыг уг нь маш их хүсдэг
2014-05-25