
2011 оны 12-р сарын 14-нөөс 12-р сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 14-нд зүүн зүгийн нутгаар, 16-нд баруун зүгийн нутгаар, 17-нд төвийн нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 14-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, томоохон голуудын саваар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ