“Яруу эгшиглэн” хамтлаг монгол бахархалыг сэргээв
Монгол ардын дуу, үндэсний язгуур урлагаа түгээж монгол бахархалаа бий болгож буй “Яруу эгшиглэн” хамтлаг өнгөрөгч бямба гаригт анхны бие даасан тоглолтоо хийлээ. Язгуур урлагаар дамжуулан морин хуур, хөөмий, бий биелгээ, хувцас хэрэглэл монгол өв соёл, зан заншилаа ард түмэндээ таниулан сурталчилж,түгээн дэлгэрүүлэх, өв соёл тээгчдийг нэмэгдүүлсэн тус хамтлаг 7-10 насны 6 гишүүнтэй юм байна. Хамтлагийг үүсгэн байгуулагч нь Галбингаа сургалтын төвийн багш,МУСТА н.Дэлгэрцэцэг. Тэрбээр өмнө нь “Монгол эгшиглэн” хүүхдийн дууны хамтлагийг байгуулсан юм.
6
Тоглолтод язгуур урлагийн “Алтай- хамтлаг, Соёл урлагийн их сургуулийн оюутнууд, “Монгол нугаралт” уран нугаралтын төвийн багачууд, ерөөлч магтаалч туульч муста Х.Цэрэнчимэд, ҮДБЧ-ийн хөгжмийн зохиолч Р.Бат-эрдэнэ зэрэг уран бүтээлчид оролцсон юм.
6
"Яруу эгшиглэн" хамтлаг одоогоор 33 уран бүтээлтэй бөгөөд "Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая-2", "Яруу эгшиглэн" цомог, 5 клип, 10 гаруй бүрэн хэмжээний нэвтрүүлгийн уран бүтээлийг туувиад байгаа аж.
6
Тус хамтлагийн тоглолт “Төрийн дуулал"-аар эхэлж, “Бид Монголдоо хайртай" гэсэн дуугаар өндөрлөсөн юм. Монгол хүн бүхэн үндэсний ёс заншил, өв соёлоо дээдэлж явах учиртай. Тэгвэл монголын өв соёлыг түгээн дэлгэрүүлж, бодлогын хүрээнд хүүхдүүдийг өв тэгш хүмүүжүүлж, хөдөлмөрч, эх оронч, өв соёлоороо бахархах сэтгэлтэй бүтээлч иргэн төлөвшүүлсэн энэхүү тоглолт үзэгч хүүхдүүдэд ч ман ихээр таалагдсан юм.
₮
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ