Улаанбаатарт 19-21 хэм хүйтэн байна

img

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшиж, бага зэргийн цас орно. Өдөртөө үүл багасана.  Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч  шөнөдөө 25-27 градус, Яармаг- Сонгины орчмоор 32-34 градус, өдөртөө 19-21  градус хүйтэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол  үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Хүйтний эрч чангарч Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус, Эхийн голын Баян-Бүрд орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол  үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж,  зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн голын сав газраар 24-29 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ.  Цас орохгүй.  Салхи баруун хойноос  секундэд 6-11 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 9-14 градус,  бусад  нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө  13-18 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нинжа нэртэй улс,ард түмэн бидний хөрөнгийг хулгайлагч нарыг өөгшүүлэгч хамгаалагчдтай хариуцлага тооцож эх орон ард түмнийхээ төлөө ажилладаг эрхэм хэдийд нэг гарч ирж биднийгээ хойч үеэ баярлуулах болдоо хөөрхий.Гадны цөөвөр чононуудтай нийлж баялагийг хулгайлагч эзэнгүй төрийн эрхэмүүдийг яая даа байз.
2011-12-13