Шинэ жилээр аюулгүй байдал хангаж "баярлах"-ыг сануулав

img

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай, Тэсэрч дэлбэрэх болон тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай, Монгол улсын Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 тоот захирамж, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын дүрмийг хэрэгжүүлэх, галын аюулгүй байдлыг тодорхойлсон стандарт, норм дүрмийн хэрэгжилт, Шинэ жилийн арга хэмжээ явуулах үеийн объектын гамшиг осол, галын аюулгүй байдлыг хангах талаар дараах санамж зөвлөмжүүдийг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдэгдэж байна. Үүнд, Нийслэлийн нутаг дэвсгэрт соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн барилга, байгууламж дотор пиротехникийн хэрэгсэл ашиглан салют, гэрэлт үзүүлбэр  зохион байгуулж ашиглахгүй байх, Сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй зориулалтын гэрлэн чимэглэлээр чимж, хүчдэл дамжуулах утасны холболтыг дүрмийн дагуу хийхийг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн  Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа шатамхай /цаас,саа,хөвөн г.м / зүйл дээр хаяхгүй байх, Оргилуурт гэрэл, тэсрэх бодист динамит нь 25 секунд ажиллан 1 метр 60 см өндөртэй гэрэл цацруулж дууссаны дараа суурийн чөлөөт шаталт 6 секунд үргэлжилдэг тул тасалгаанд хэрэглэх, сүлд модны ойролцоо шатах материалтай орчинд хэрэглэж болохгүйг анхаарах шаардлагатай гэлээ. Түүнчлэн Цахилгаан ашиглалтын дүрмийг мөрдөж,эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх, дотор гадна гэрлэн чимэглэлийг дүрмийн дагуу угсарч ашиглах, Объектын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж хариуцлагатай эргүүл жижүүрийг томилон үүрэг гүйцэтгэлтэнд нь хяналт тавьж ажиллахыг мэдэгдэв. Харин гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг стандартын дагуу бүрдүүлж бэлэн байдлыг хангах, Авралтын зам гарцуудыг чөлөөтэй байлгаж, гарцыг багасгах, хааж түгжихийг хатуу хориглох, Ил гал хэрэглэсэн үзүүлбэр үзүүлэхгүй байж, тамхи шүдэнз, лаа дэнгийн галыг бүрэн хянаж аюулгүй байдлыг хангаж ажиллахыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

here:
Hello there! Great post! But the site is loading incredibly slowly.
2012-01-05