Захиргааны шүүхийн шийдвэрийн 61.1 хувь нь иргэдийн талд гарчээ

img

Монгол Улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 10 жилийн ой ирэх зургаадугаар сард болно. Энэ хугацаанд захиргааны хэргийн гурван шатны шүүх  нийт 19683 хэрэг хүлээн авчээ. Эдгээрээс анхан шатны шүүх 7441, давж заалдах шатны шүүх 3519, хяналтын шатны шүүх 1807, нийт  12767 хэргийг  шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.

ы

Сүүлийн 10 жилд захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд нийт 7441 хэрэг шийдвэрлэсний 61.1 хувь буюу 4546 хэргийг  нэхэмжлэгчийн буюу иргэний талд шийдвэрлэсэн байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн 57.3, хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн  55.7 хувьд иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хангажээ. Энэ хэмжээгээр Захиргааны хэргийн шүүх төрийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн иргэдийн эрх ашгийг нөхөн сэргээсэн байна.

б

Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдсан эхний жилдээ буюу 2004 онд 145 хэрэг хянан шийдвэрлэж байсан бол 2013 онд 1106  болж 6.6 дахин өссөн аж. Энэ нь иргэдийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрэлт дээрх хэмжээгээр нэмэгдсэнийг харуулж буйг албаны хүн хэлж байна. Мөн захиргааны албан тушаалтны үйлдэл, актад тавих ард түмний хяналт төлөвшиж, тэдгээрийн хууль бус ажиллагааг сөрөн зогсох дархлаа тогтож буйн илрэл гэж судлаачид дүгнэжээ.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shuuh shudarga bgaa yu:
neg taldaa irgediin erh ashgiig hamgaalsan gej haragdaj bgaa bolovch sanhuugiin huvd bolomjtoi irgediin erh ashig hamgaaladdag shuu dee. ji*e n‘ avzaga trade companii erh ashgiig lkhagvasuren gedeg shuugch urgelj hamgaalsan shiidver gargah yum. irgedee l hamgaalsan bh daa
2014-05-26