Варшав хотноо Санамж бичиг байгуулав

img

Монгол Улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Бүгд Найрамдах Польш Улсын Бүсийн хөгжлийн яамны хооронд Бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах Харилцан ойлголцох Санамж бичгийг Варшав хотноо байгуулав. Санамж бичигт Монголын талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Дамбийням, Польшийн талаас Бүсийн хөгжлийн сайд Элжбета Беньковска нар  гарын үсэг зурсан бөгөөд энэхүү баримт бичгийн хүрээнд хоёр тал бүс нутгийн бодлогын уялдааг хангах, бүс нутгийн хөгжлийн бодлого хариуцсан байгууллагуудын үйл ажиллагааны талаар туршлага солилцох; Европын Холбооноос хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллах, бүс нутгийн хөгжлийн гол төслүүдийн хэрэгжилтийн талаар туршлага солилцох; бүсийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх; орон нутгийн захиргаа болон бүсийн хөгжлийн асуудлаар сургалт, семинар, уулзалтуудыг зохион байгуулах; орон нутгийн засаг захиргааны асуудлаар харилцан мэдээлэл, туршлага солилцох зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжтой болж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ