“Хонхны дуу”-г эгшиглүүлнэ
Тэртээх 25 жилийн өмнө Ардчилсан хувьсгалыг цуурайтуулж байсан “Хонхны дуу” дахин эгшиглэх болжээ. Энэ сайхан дууг амьдруулж, монголчуудын цээжинд хоногшуулж байсан хамтлаг бол “Хонх”. “Хонх” хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байна. Анх 1989 онд С.Цогтсайхан, Н.Энхбаяр, Д.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, есдүгээр сарын 17-нд анхны концертоо Улсын Филармонийн тайзан дээр тоглож байсан гэдэг. Хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг С.Цогтсайхан харамсалтай нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч дуу хоолой өнөөг хүртэл аялгуут дуугаараа дамжин сонсогчдынхоо чихэнд хүрсээр байдаг.
й
Гэхдээ тус хамтлагийн “Бидний араншин”,” Үүлэн чөлөөний нар”, “Хотын гудамж”, “Алтан хавчаар”, “Рашаантын 18”, “Албан тасалгааны цонхоор” зэрэг олон сайхан дуугаараа Монголын урлагт нэгэн шинэ өнгө нэмж чадсан. Нэгэн үе Монголын рок поп урлагийг тодорхойлж явсан тус хамтлагийнхан хамгийн сүүлд 10 жилийн өмнө тоглолтоо хийж байсан гэнэ. Харин энэ онд тохиож буй 25 жилийн ойгоороо Н.Энхбаяр, Д.Энхболд нар “Хонхны дуу”-г дахин эгшиглүүлж, амьд тоглолтоо хийхээр болжээ. Монголчуудын зүрхэнд хоногшсон 19 дууг амьдаар дуулах “Хонхны дуу” VIP тоглолт энэ сарын 31-ний бямба гарагт 18.00 цагаас IVY ресторанд болох аж.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ