Ч.Улаан: Татварыг бүрмөсөн чөлөөлөх бодлогыг би дэмждэггүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслөөр ЖДҮ-ийг дэмжих зорилгоор тоног төхөөрөмжийг 2016 оны 12 оны 31-нийг хүртэл татвараас чөлөөлөх юм. 2000 орчим аж ахуйн нэгж хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан. 2012-2013 онд 27- 33 тэрбум төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтийг үзүүлсэн байна. Сэлбэгийг татвараас чөлөөлөхөд хүндрэл гардаггүй аж. Ангилалд хамрагдсан сэлбэг хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагддаг байна. Гишүүд татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбогдуулан сонирхсон асуултаа хариулт авч байна.
6
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам гэж байна. Ерөнхий сайдыг хуралдаанд оролцсон бол энэ яамны сайдыг хэзээ оруулж ирэхийг асуух байлаа. ЖДҮ-ийн татварын асуудлыг татвар авдаггүй байхаар тавьбал хэр нөлөөлөх бол?
6
Сангийн сайд Ч.Улаан:
-Татварын хөнгөлөлт чамгүй хэмжээтэй байгаа. Улсын төсвийн орлогын 30 хувьтай тэнцэх хэмжээтэй хөнгөлөлт, чөлөөлтийг үзүүлж байгаа. Бүр татваргүй болгоно гэж болохгүй Татварт нь хөнгөлөлт үзүүлж болно. ЖДҮ-ийг дэмжиж, тоног төхөөрөмжөө шинэчлэхэд нь татварын хөнгөлөлт үзүүлж байна. Татвар төлөхтэй холбоотой чирэгдлийг багасгах, заримд нь тайлан гаргахгүйгээр тогтмол татвараа төлөөд явах бололцоог хангаж байгаа. Татварыг бүрмөсөн чөлөөлнө гэдэг бодлогыг би дэмждэггүй. Эдийн засгийн агуулгаараа татвар төлөгч байх ёстой. Санхүүгийн болон татварын бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Үйлдвэрлэгчид улсынхаа сан хөмрөгийг арвижуулах нь нээлттэй бодлогыг барьдаг.
5
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав:
-Чингис бондоос ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр 100 тэрбум төгрөгөөр сангаа нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Энэ хуулиуд гарснаар ЖДҮ эрхлэгчдэд дэм болж, ажлын байр ч нэмэгдэнэ.
5
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
-ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг өмнө ч чөлөөлж байсан. Тоног төхөөрөмжийг чөлөөлөх асуудлыг өмнөх чөлөөлтийн хууль дуусах үед угтуулаад оруулж ирэхгүй яасан бэ? Төсвийн тогтвортой байдлын хуульд оны дундуур татварын хөнгөлөлт чөлөөлтийн асуудлыг оны дундуур оруулж ирэхгүй, төсөв хэлэлцэх үед хэлэлцэнэ гэсэн хуультай. Ингэхээр уг хууль төсөв зөрчиж байна уу? Засгийн газар хууль баримталж байна уу.
6
Сангийн сайд Ч.Улаан:
-Хөнгөлөлтийг цааш нь үргэлжлүүлэхгүй байя гэдэг асуудлыг УИХ-д танилцуулсан юм. Зээлийн батлан даалтаар дамжуулаад дэмжлэг үзүүлэх бололцоотой гэж тооцсон. Гэтэл эдийн засгийн гадаад, дотоод орчин нэлээд өөрчлөгдлөө. Энэ нь төсөвт ачаалал өгч байгаа. Нөгөө талаар Засгийн газар Эдийн засгийг эрчимжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ЖДҮ-ийг дэмжихээр уг хуулийн төслийг оруулж ирж байна. Хууль хэрэгжихдээ дараагийн төсвийн жилээс хэрэгжих юм. Хугацаагаа уялдуулах хэрэгтэй. Энэ оны төсөвт татвараас чөлөөлнө гэж тусгагдаагүй. Татварын хөнгөлөлтөөр 20-25 тэрбум төгрөгийн чөлөөлөлт үүсэх байх гэж бодож байна. Оны дундуур төсвийн иж бүрэн тодотгол хийнэ. Тиймээс төсвийн тодотголд тусгагдаад явна.
5
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Хуулийн төслийг дэмжиж байна. Хуулийн үйлчлэх хугацаа өнгөрсөн оны сүүлд дууссан байхад зургаан сарын хугацаа алдсан байгаа нь харамсалтай. Өнөөдөр батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр байлаа ч гэсэн Монгол орны өөрийнх нь онцлог байдаг. Ажлаа төлөвлөсөн иргэдэд таатай бус асуудал үүсээд байна. Улс орны эдийн засаг амаргүй байна. Та бүхэн том аж ахуй нэгжээсээ татвараа төвлөрүүлж чадахгүй байгаа шүү.
5
Сангийн сайд Ч.Улаан:
-Энэ хууль анхнаасаа хугацаа зааж батлагдсан хууль. Гурван жилийн хугацаанд мөрдөхөөр заасан юм билээ. Бид бодлогыг нь өөрчилж, хөнгөлөлт, чөлөөлөлтөөс татгалзаж байсан. Гэтэл байдал таатай биш болж, бизнес эрхлэгчдэд ачаалал ирсэн. Тийм учраас энэ хуулийн хугацааг сунгахаар болсон юм. Татварын тогтвортой байдал чухал гэдэгтэй бүрэн санал нэг байна. Төсвийн орлого тасалдаж байгаа нь үнэн.
Ийнхүү гишүүд татварын хөнгөлөлт чөлөөлт үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ