Ерөнхий сайд Н.Алтанхуяг ганзага дүүрэн иржээ
ОХУ-ын Санкт - Петербург хотод зохион байгуулагдсан Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт манай улсад чамгүй өгөөж өгөх нь. 1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй энэхүү чуулга уулзалт нь Орос улсыг дэлхий ертөнцтэй холбох, улс хоорондын харилцаанд гарч буй газар зүйн болон мэдээллийн саад тотгорыг арилгаж, бизнесийн хөгжлийн хэрэгсэл болгох зорилготой хэдий ч манай улсад ашигтай хэд хэдэн асуудал шийдэгдэх гарцаа олоод буй юм.
6
Тухайлбал, Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой тавих асуудал болон хоёр орны иргэд харилцан визгүй зорчих, УБТЗ–ын ашиглалтыг сайжруулах, транзит тээвэрлэлтийн хэмжээг эрс нэмэгдүүлэх гээд эдийн засгийн ач холбогдол бүхий асуудлыг хөндсөн нь нүдээ олсон нүүдэл болсон гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ч баталчихлаа гэхэд хилсдэхгүй.
6
Наад зах нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санал болгосон “ОХУ-д хэрэгтэй бол Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой тавих саналыг Монголын Засгийн газар дэмжихэд бэлэн” гэх асуудлыг Оросууд талтайгаар хүлээн авч “Путины талын зам” /Степной путь Путина/ гэж нэрлэж ч болох талаар яриа өрнүүлээд амжиж. Бас ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины анхаарлыг татсан учраас тэрбээр ам нээж “Энэ талаар “Газпорм”-д чиглэл өгнө, та бүхэн нарийвчлан ярилцаарай” хэмээжээ.
6
Мөн визээс чөлөөлөх тухай хэлэлцээрийг байгуулахыг монголын тал дэмжиж байгаа. Энэ асуудалд хоёр талын холбогдох байгууллагууд анхаарч цаашид хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирох талаар санал нэгдсэн төдийгүй В.В.Путин С.Лавровт чиглэл өгөхөөр болсон нь энэ асуудал ажил хэрэг болохын эхлэл суурь нь болжээ. Хэрэв хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог болсон тохиолдолд урд хөрш рүү сул урсдаг хөрөнгө багасч тэр хэрээр импортоор орж ирдэг чанаргүй бараа таваар дэлгүүрийн лангуун дээр цөөрнө. Цаашилбал Алтанбулагийн чөлөөт бүсийн ашиглалт эрчимжиж, Монголчуудад өгөөжтэй байх болно гээд эерэг үр дүн олон бий.
6
Ерөнхий сайдын дараагийн уулзалт нь “Оросын төмөр зам” НХН-ын дарга В.И.Якунинтай хийсэн уулзалт яриа байв. Өдгөө Монголын тал УБТЗ-ыг эдийн засгийн үр ашигтай болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд дүрмийн санг хоёр тал хамтран 250 сая ам доллараар нэмэгдүүлсэн. Харин цаашид УБТЗ–ын ашиглалтыг сайжруулах, транзит тээвэрлэлтийн хэмжээг эрс нэмэгдүүлэхэд анхаарах талаар ярилцан ойлголцож хамтран ажиллах болсон зэрээс харвал Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг олон улсын чуулганаас ганзага дүүрэн иржээ.
.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ