Индонезийн талтай үргэлжүүлэн зөвлөлдөхөөр тохиролцжээ
ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С. Бадрал Индонезийн Гадаад хэргийн яамны Мэдээлэл, олон нийтийн дипломатын газрын Ерөнхий захирал А.М. Факир, мөн газрын Олон нийтийн дипломатын хэлтсийн захирал Кусума Хабир нартай хоёр талын зөвлөлдөх уулзалт хийжээ. Зөвлөлдөх уулзалтаар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж буй Монгол Улс, Балийн Ардчиллын чуулга уулзалтыг санаачлан зохион байгуулагч Индонези Улсын хооронд хамтран ажиллах асуудлууд, Монгол улсын санаачлагуудад Индонези улс оролцох боломжуудын талаар санал солилцов. Индонезийн тал ардчиллын боловсролын асуудлаар хамтран ажиллах боломжтойг мэдээлж, хоёр тал цаашид үргэлжүүлэн зөвлөлдөхөөр тохиролцов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ