Хүүхдээр бус залуусаар хурдан морь унуулахыг шаардав

img

Удахгүй үндэсний их баяр наадам болно. Баяр наадмын үеэр хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудал чухалд тавигддаг. Хурдан морь унаач хүүхдийн насны доод хязгаар долоо байх, даатгалд заавал хамруулах асуудлыг хуульчилж, хамгаалалтын хувцас хэрэглэлийн стандартыг тогтоосон. Гэвч уралдааны үеэр хүүхдүүд осол гэмтэлд өртсөөр байгаа. 2013 онд НҮБ-ын Хүүхдийн сангаас “Хүүхдийг хурдны морь унуулж ашиг хонжоо зугаа цэнгэлийн хэрэгсэл болгож ашиглах нь хүүхдээр өндөр эрсдэлтэй, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна” гэдгийг сануулж, хүүхдийн эрхийг хамгаалах хуулиа биелүүлэхийг Төр засагт мэдэгдэж байжээ. Одоогоор энэхүү сануулгыг хүлээн авч, Төр засгаас болон уяачдын зүгээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа билээ.

ө

Тэгвэл өнөөдөр “Энэрэл хайр хүүхдийн төлөө” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд дээрх асуудлаар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэд хүүхдээр хурдан морь унуулахаа зогсоож, харин бага жинтэй насанд хүрсэн хүмүүсээр морь унаачийн ажил хийлгэдэг болгох санал, шаардлагыг Төрийн гурван өндөрлөг болон бусад холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн гэж мэдээллээ. Хурлын үеэр “Энэрэл хайр хүүхдийн төлөө” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Л.Гүндалай “Хүүхдээр хурдан морь унуулж буй нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хүүхдийн эрх болон хүүхдийн эрхийг хамгаалсан олон конвенцүүдийг зөрчиж байгаа юм. Хурдан морины уралдаанаар ашиг хонжоо олж, алдар гавьяа хүртэгсэд уламжлал нэрийн дор хүүхдийг хайрлахгүй, хууль тогтоомжийг биелүүлэхгүй байгаа энэ үйлдлээ зогсоох хэрэгтэй. Тэд хэзээ ч өөрийнхөө хүүхдээр хурдан морь унуулдаггүй. Харин амьдралын боломж муу айлын хүүхдүүдээр эрсдэлтэй, хүнд хөдөлмөр хийлгэж байна. Бид монголын уламжлалт эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдааныг зогсооно гээгүй. Эх орны ирээдүй болсон хүүхдээ хамгаалсан зөв алхам хийхийн тулд өндөр хөгжилтэй орнуудын жишгээр морийг жин багатай насанд хүрсэн залуучуудаар унуулъя. Тэд нь мэргэжлийн морь унаачийн /жокей/ түвшинд ажилладаг, мэргэшсэн байя. Ингэснээр ажлын байр нэмэгдэх эерэг талтай гэдгийг л шийдвэр гаргах түвшнийхэнд хүргэхийг зорьж байна” гэж ярьсан.

а

2005 онд хурдан морь унаач хүүхдүүд чуулж байжээ. Энэхүү чуулганд оролцсон 120 хүүхдээс судалгаа авахад 50 хувь нь өвлийн уралдаанд оролцож хөл гараа хайруулж байсан. 30-40 хувь нь ядардаг, айдаг зэрэг хариултыг өгсөн байдаг аж.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ганболд:
дэлхийд данстай дархан цаазтай богд уулыг засагтай нийлж хуйвалдаж авсанаа дүйвүүлж олны анхаарлыг өөр зүгт залах гэж ярьж байна. монголчууд хэзээнээсээ хүүхдээр унуулж ирсэн.харин аюулгүй байдлыг нь бүрэн хангах ёстой.чи эмя-ны хөрөнгөнөөс цусалж шоронд орох гээд яааж их хуралд шургаж бүлтэгнэж хэргийн талаар маргахгүй зүгээр энэ хэргийг эцэслэе гэсээр мултарсанаа яаахын хулгайчаа одоо төр зөсөг энэ луйварчинг зүгээр явуулах юм.чойбалсангын үед бол шууд буудулах үхдэлдээ.чи бас болоогүй цахилгаан станцын даргаар хэнийг яааж тавиуллаа. шүүх өршөөвч түүх өршөөхгүй.
2014-06-07
хүүхэд:
маш зөв санал б.а хөнгөн жинтэй залуус унах хэрэгтэй морь бол баячуудын наадах хэрэгсэл биш нийт монголчуудын наадам хэдийч одоо бид нялх балчир хүүхдүүдээ хамгаадлах хэрэгтэй. яс юман дээр тэр уяач томчууд хэзээч өөрсдийнхөө хүүхдээр унуулдаггүй л байхгүй юу.
2014-05-28
зочин:
наанаа хүүхдийн эрх ашгийг хамгаалж байгаа боловч цаанаа залуусаар унуулаад морины уралдааныг бооцооны уралдаан болгох санаа юм биш үү та миньээ
2014-05-28
сайнаа:
үр хүүхдээ эрсдэл өндөртэй үйлдлээс хамгаалсан маш зөв л санал шаардлагыг дэвшүүлсэн байна шүүдээ, та нөхөд юундаа бухимдана вэ, хоосон улс төр ярьж, хор найруулсан та нөхдөөс харин ч эрүүл санаачлага гаргасанд нь баярлах ёстой биш үү.
2014-05-27
иргэн:
маш зөв санал байна.бүтээлч сэтгэжээ.адуучдын зг эсэргүүцэх байх л даа.
2014-05-27
айсуй:
хөөш өнөөх гүнбалай чинь бүр балайрчихсан байна. юу гэвээ залуусаар морь унуулна гэв үү хөөе шар хаданд очиж эмчлүүлээд сэтгэцээ засуул. монгол цорын ганц бренд бол 3 настай бяцхан охин хурдны морин дээр дарцаглах шүү мэдрэл муут минь
2014-05-27
бибид:
гїндалй чамаар би морио унуульяа?унаад єг чи тураад боломжийн болчихож.хурдан морь унадаг хїїхдїїд байсан учир монгол хїн япон солонгос танай хєвсгєлийн *нуудаас илїї байгаа юм.ийм байгаа учир монгол 2 гїрний дунд тэсвэр хатуужилтайгаа гайхуулан оршин тогтнож байна.дааганаас унаад хэд нь їхэв?барилга дээрээс хэд нь їхэв????нийтийн санал асуулга авахуул тэгвэл.чи хєдєєний тэр морь унасан хїїхдїїд халуун байранд таргалсан цагаан танай хїїхдийн хажууд хичнээн сэргэлэн харагддаг гээч.єєр хийх юмаа хий
2014-05-27