Айлын гэр дайраад зугтсан жолоочийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

img

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Зүүнбаян уулын 15-73 тоотод оршин суудаг байсан Г.Мөнхдэлгэрийн хашаа, гэрийг дайраад зугтсан жолоочид холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шилжүүлжээ.

.

Уг хэрэг нь өнгөрөгч гуравдугаар сард гарсан. П.Олзбай гэгч нь “kia optima” маркийн 77-56 УНЯ дугаартай автомашин жолоодож ухрах үйлдэл гүйцэтгэхдээ айлын гэр, хашааг дайрч 1.177.644 төгрөгийн хохирол учруулаад ослын газрыг санаатайгаар орхин зугтсан аж. Тээврийн прокурорын газраас сэжигтэнд Эрүүгийн хуулийн 216.2-т заасан “жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан” зүйлээр яллах дүнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн аж.

.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хахах:
хүн амьтан , орон гэр машинаараа дайраад зугтдаг олиггүй монголууд тун элбэг боллоо, тэдний энэ арчаагүй занг өндөр торгууль, машин тэргийг нь улсын орлого болгодог бусад орны жишиг шаардагдаж ирж байна.
2014-05-27