Хоёр хүний амь нас хохироосон хэргийг шалгаж байна

img

Энэ сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд “Хово” маркийн 26-52 УБР дугаарын том оврын цемент зөөвөрлөх зориулалтын авто машин “Т.премио” маркийн 74-88 УНҮ дугаартай суудлын авто машинтай мөргөлдсөн ноцтой осол гарсан. Ослын улмаас “Т.премио” маркийн автомашины зорчигч А.Цэвээнпүрэв, БНСУ-ын иргэн Jong Keon Kim нар нас барсан.

“Хово” маркийн  автомашины жолооч Ж.Энхтөрд Нийслэлийн цагдаагийн газрын Зам тээврийн хэрэг мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хуулийн 215.4 дэх хэсэгт заасан “хэргийн улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон” гэх зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд Тээврийн прокурорын газраас хяналт тавьж байгаа аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

teneg yumand itgeh yum:
ter chini hudlaa show nii gar shu de iim yumand itgej bdag manai mongolchuud n shashind har tamhi shig orsonii gai odoo osol garahgui gd l tultal ni haazaa gishgeed tenegtej ogoo biz kkkkkkkkkkkkkkk uher malnuud
2014-05-28
enurbayaraa zaun bilegchiin helsen yasan bee:
nalaihiin zamd uvul irsen zun bilegch avor osolgui bolgood bn gesen yasan bee unur bayaraa iranii zun bilegch...........;..
2014-05-27
enurbayaraa zaun bilegchiin helsen yasan bee:
nalaihiin zamd uvul irsen zun bilegch avor osolgui bolgood bn gesen yasan bee unur bayaraa iranii zun bilegch...........;..
2014-05-27